Монгол улс, Улаанбаатар хот

Фебуксостат 120мг №28

Код: 0107602 Үйлдвэрлэгч: krka Бренд: krka Үйлдвэрлэсэн улс: Словения Жоргүй
84,200₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Ердийн тун нь хоногт 1 шахмал хэрэглэх юм. Хэрэв таньд бүтнээр нь залгихад хүндрэлтэй байвал шахмалыг зөвхөн хэрчлээсээр нь хугална. Шахмалыг хооллох үед эсвэл хоолноос хамаарахгүйгээр ууж хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Фебуксостат бэлдмэл нь үйлчлэгч бодис фебуксостатыг агуулдаг бөгөөд үүнийг бие махбодод шээсний хүчил (урат) гэж нэрлэгддэг химийн бодис их хэмжээгээр ихэссэний улмаас үүсдэг тулай өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг. 120мг шахмалыг түүнчлэн цусны хавдрын химийн эмчилгээг эхлэх үед тохиолдож болзошгүй цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэлтээс сэргийлэх болон түүнийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Хэрэв шээсний хүчил үүсэхээс сэргийлэхгүй бол химийн эмчилгээний үед хавдрын эс задарч цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихэсдэг.

НАЙРЛАГА

Нимгэн бүрхүүлтэй шахмал бүр 120мг фебуксостат агуулна.

АНХААРУУЛГА

Уг бэлдмэлийг 18 хүртлэх насны хүүхдэд хэрэглэхгүй. Учир нь эмчилгээний үр нөлөө болон аюулгүй байдал нь тогтоогдоогүй. Суулгах, толгой өвдөх, тууралт гарах, дотор муухайрах, тулайн шинж тэмдэг ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болох ч хүн бүрт илрэхгүй. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883