Монгол улс, Улаанбаатар хот

Дилапан 150мг №3

Код: 0106487 Үйлдвэрлэгч: No Brand Бренд: No Brand Капсул Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Энэ эмийг эмч зөвхөн танд зориулж жор бичсэн тохиолдолд хэрэглэнэ. 

ТАЙЛБАР

Дилапан нь “мөөгөнцрийн эсрэг” гэж нэрлэгдэх эмийн бүлэгт багтах идэвхтэй бодис флуконазол агуулна.

Дилапаныг мөөгөнцрийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнийг мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэлтэнд ашиглаж болно. Мөөгөнцрийн халдварын хамгийн түгээмэл шалтгаан нь Candida хэмээх мөөгөнцөр юм.

 

Насанд хүрэгчидэд

Дараах төрлийн мөөгөнцрийн халдварыг эмчлэхийн тулд эмч таньд энэ эмийг өгч болно:

  • криптококийн менингит – тархины мөөгөнцрийн халдвар
  • кокцидиоидомикоз – гуурсан хоолой уушгины системийн эмгэг үүсгэгч.
  • Цусны урсгалын эрхтнүүд (жишээ нь зүрх, уушиг) эсвэл шээсний замд илэрсэн Candida-ийн халдвар.                      
  • салстын мөөгөнцөр - амны салст бүрхэвч, хоолой, хиймэл шүдэнд нөлөөлдөг халдвар.
  • бэлэг эрхтэний мөөгөнцөр – үтрээ, төмсөгний халдвар.
  • арьсны халдвар – хөл, хөлний хурууны завсар, хумсны халдвар.
НАЙРЛАГА
  • Идэвхтэй бодис нь флуконазол. Хатуу бүрээс бүрд флуконазол 150 мг агуулна.
  • Бусад: повидон, эрдэнэ шишийн цардуул, лактоз моногидрат, бичил талст целлюлоз, натрийн цардуул гликонат (A хэлбэр), атрийн лаурилсульфат, усгүй коллоид цахиур, магнийн стеарат, индиготин индиго кармин E132, титаны давхар исэл, желатин, хинолон шар E104.
АНХААРУУЛГА

Дилапаныг хэрэглэхгүй

  • хэрэв та флуконазолд, мөөгөнцрийн халдварын эмчилгээнд хэрэглэх бусад эмүүд, эсвэл энэ эмйн найрлага дах бусад нэгдэлд харшилтай (хэт мэдрэгшил) (6-р хэсэгт жагсаасан). Шинж тэмдэг нь загатнах, арьс улайх, амьсгалахад хүндрэлтэй байж болно.
  • хэрэв та астемазол, терфенадин хэрэглэж буй (харшилын эсрэг гистамины эсрэг эмүүд).
  • хэрэв та цизаприд хэрэглэж буй (ходоодны хямралд хэрэглэдэг).
  • хэрэв та пимозд хэрэглэж буй (сэтгэцийн эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг).
  • хэрэв та хинидин хэрэглэж буй (зүрхний хэм алдалтын эмчилгээнд хэрэглэдэг).
  • хэрэв та эритромицин хэрэглэж буй (халдварын эмчилгээнд хэрэглэх антибиотик).

 

Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Дилапаныг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчид мэдэгдэнэ.

  • Хэрэв та элэг, бөөрний эмгэгтэй.
  • Хэрэв та зүрхний өвчин, түүний дотор зүрхний хэмнэлийн асуудалтай бол.
  • Хэрэв таны цусан дахь кали, кальци, магнийн хэмжээ хэвийн бус байвал.
  • Хэрэв танд арьсны хүнд урвал (загатнах, арьс улайх, амьсгалахад хэцүү) илэрвэл.
  • Бөөрний дээд булчирхай нь кортизол (архаг эсвэл удаан үргэлжилсэн ядаргаа, булчин сулрах, хоолны дуршил буурах, турах, хэвлийгээр өвдөх) зэрэг зарим стероид даавруудын түвшин буурсан "бөөрний дээд булчирхайн дутагдал"-ын шинж тэмдэг илэрвэл.
  • Хэрэв танд Дилапаныг хэрэглэсний дараа арьсны хүчтэй тууралт эсвэл арьс гуужиж, цэврүүтэх ба/эсвэл амны шарх үүссэн бол.
  • мөөгөнцрийн халдвар сайжрахгүй бол мөөгөнцрийн эсрэг өөр эмчилгээ шаардлагатай.

 

Дилапан эмчилгээтэй холбоотойгоор эозинофили болон системийн шинж тэмдгүүд (DRESS), эмийн хариу урвал зэрэг арьсны ноцтой урвалууд бүртгэгдсэн. 4-р хэсэгт дурдсан арьсны эдгээр ноцтой урвалын шинж тэмдгүүдийн аль нэгийг анзаарсан бол Дилапаныг хэрэглэхээ зогсоож, яаралтай эмнэлгийн тусламж аваарай.

 

Бусад эмүүд, Дилапан

Хэрэв та астемизол, терфенадин (харшлын эсрэг антигистамин) эсвэл цизаприд (ходоодны хямралд хэрэглэдэг), пимозид (сэтгэцийн эмгэгийг эмчлэхэд хэрэглэдэг), хинидин (зүрхний хэм алдалтыг эмчлэхэд хэрэглэдэг) эсвэл эритромицин (антибиотик) ууж байгаа бол тэдгээрийг Дилапантай хамт ууж болохгүй тул эмчид яаралтай мэдэгдээрэй ("Дилапаны хориглох заалт" хэсгийг үзнэ үү).

 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883