Фелоран 1%-60г №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд болон 14-өөс дээш насны өсвөр үеийнхэнд:
Өвчтэй хавантай хэсэгт өдөрт 3-4 удаа түрхээд арьсанд шингэтэл нь зөөлөн илнэ. Хэрэглэх хэмжээ нь эмгэгтэй хэсгийн хэмжээнээс хамаарна. Жишээ нь 2 гр (ойролцоогоор 6 см) гель нь 20см х20см (400см2) хэсэгт хангалттай. Гелийг түрхсэний дараа гараа угааж үлдэгдлийг арилгах хэрэгтэй.
Эмчилгээний хугацаа: Эмчилгээний хугацаа нь шинж тэмдэг болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.
- Зөөлөн эдийн гэмтэл болон ревматизмын үед: эмчийн заалтгүйгээр 14 хоногоос илүү хугацаагаар хэрэглэхгүй.
- Үений өвдөлтийн үед (18-аас дээш насныханд): эмчийн зөвлөөгүй бол 21 хоногоос илүү хугацаагаар хэрэглэж болохгүй.
ТАЙЛБАР
Фелоран® гель 1гр/100гр бэлдмэл нь стероид бус үрэвслийн эсрэг өвчин намдаагч диклофенак натри агуулсан гелэн түрхлэг юм. Диклофенак нь өвдөлт, хаван болон үрэвслийг намдаана. Энэхүү гель нь диклофенак арьсаар түргэн шимэгдэх өвөрмөц аргаар бүтээгдсэн тул өвдөлтийг түргэн намдаана.
Фелоран® гель 1гр/100гр бэлдмэл нь өвдөлт, хаван бүхий дараах шинж тэмдгийн хэсгийн эмчилгээнд хэрэглэгдэнэ.Үүнд:
- Шөрмөс, үе холбоос, булчин гэмтэх, сунах, үений мултрал, шөрмөс татах, үе хавдах, хөхрөх, нурууны өвдөлт (спортын гэмтлүүд) үед
- Ревматизмын үений хэсгийн өөрчлөлтүүд, тухайлбал шөрмөс холбоосны үрэвсэл (теннисчний тохой), бурсит (үений эргэн тойрон хавдаж, өвдөлттэй байх), мөр-гарны хам шинж болон периартропати зэргийн үед
- Хэсэг газрын дегенератив өөрчлөлт бүхий үений өвчнүүд тухайлбал нуруу болон захын үений остеоартритын үед тус тус хэрэглэнэ
НАЙРЛАГА
Фелоран ® гель 1гр/100гр бэлдмэл юу агуулдаг болох
- Үйлчлэгч бодис нь диклофенак натри. 1 гр гель 10 мг диклофенак натри агуулна.
- Эмийн туслах бодисууд: Карбомер, макрогол 400, пропилин гликол, диэтаноламин, изопропил спирт, бензоатын натри, цэвэршүүлсэн ус
АНХААРУУЛГА
Уг эмийг хэрэглэхдээ зарим өвчтнүүд онцгой анхааралтай байх хэрэгтэй. Дараах тохиолдлуудад Фелоран ® гель 1гр/100гр бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч буюу эмзүйчээс зөвлөгөө авна уу.Үүнд:
- Хэрэв та ходоод, дээд гэдэсний шархлаатай, зүрх судасны дутмагшилтай (амархан ядрах, амьсгаадах, шагай шилбээр хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг зүрхний өвчин), бөөр эсвэл элэгний дутагмагшилтай бол
- Та гелийг зөвхөн арьсны бүрэн бүтэн байдал алдагдаагүй тохиолдолд түрхэнэ (ил буюу нээгдсэн шарх, гэмтэлтэй хэсэгт түрхэхгүй).
- Нүд болон салстад түрхэхгүй.
- Уух буюу боолтны дор түрхэж хэрэглэхгүй.
- Гелийг түрхсэний дараа тухайн хэсгийн арьсыг наранд шарахгүй.
- Арьс загатнах эсвэл харшлын урвалын шинж илэрвэл эмчилгээг даруй зогсооно.