Фуросемид 40мг №100 - NAP
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсдэд 40мг-аар өдөрт 1 удаа (өглөө) уух бөгөөд үр нөлөө муу байвал тунг өдөрт 80-120 мг хүртэл ихэсгэж болно. Хаванг багассаны дараа бага тунгаар 1-2 өдрийн зайтай ууна. Хүүхдэд хэрэглэх нэг удаагийн тун 1-2 мг/кг, дээд тун нь 6 мг/кг байна.
ТАЙЛБАР
Шээлгэх хүчтэй үйлдэлтэй. Артерийн даралт ихсэх, тархи, уушгины хаван, Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, бөөрний цочмог ба архаг дутагдал, жирэмсний хожуу үеийн хордлогийн улмаас хавагнах, химийн бодисын хордлого барбитуратуудын хордлого, хаалган венийн даралт ихэссэн элэгний церроз, зүрхний дутмагшлаас шалтгаалсан цусны их, бага эргэлтийн зогсонгшил зэрэгт тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Фуросемид 40мг
АНХААРУУЛГА
Дотор муухайрах, суулгах, арьс улайх, артерийн даралт буурах, сонсгол муудах, бие загатнах, толгой эргэх, булчин сулрах, цангах, цусны кали багасаж, шээсний хүчил, сахар ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болно. Жирэмсний эхний хагас үе, бөөрний түүдгэнцрийн цочмог үрэвсэл, кали буурах, комын өмнөх байдал, элэгний ком, шээсний замын механик түгжрэл, шээс хаагдах шинж бүхий бөөрний цочмог дутагдал зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно. Бэлдмэлийг цефалоспорин, гентамицин ба бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг бусад эмүүдтэй хэрэглэж болохгүй. Бэлдмэлийг хэрэглэж байх үед кали ихтэй хоол хэрэглэх шаардлагатай. Хэрэв гаж нөлөө илэрвэл тунг багасгах буюу эмчилгээг зогсооно.