Монгол улс, Улаанбаатар хот

Тамоксифен 20мг №30 - NAP

Код: 0109611 Үйлдвэрлэгч: Novartis Sandoz Бренд: Novartis Sandoz Үйлдвэрлэсэн улс: Хятад Капсул Жоргүй
4,380₮
1 · Монос салбарт нөөцтэй
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Өдөрт 1-2 шахмалыг өглөө, оройд ууж хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Тамоксифен дааврын бус антиэстроген бодис бөгөөд эстрадиолыг эд эсэд шингээх процессыг дарангуйлдаг тул эстроген хамааралтай хорт хавдрын өсөлтийг зогсооно. Ялангуяа хөхний хорт хавдрын эсрэг идэвхтэй нөлөө үзүүлдэг. Тамоксифен элгэнд эрчимтэй солилцоонд орж ихэнх нь өтгөнтэй хамт ялгардаг. Эстроген шалтгаантай хөхний хавдартай эмэгтэйчүүд (цэвэршилтийн дараах), гипофизийн хавдар, ановулятор үргүйдэл, өндгөвчийн хавдар, бөөрний хавдар, меланома зэргийн үед хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Тамоксифен 20мг

АНХААРУУЛГА

Жирэмсэн болон тромбофлебиттэй үед хэрэглэхийг хориглоно. Тамоксифен хөхний сүүгээр ялгардаг учраас хөхүүл үед хэрэглэж болохгүй. Огих, бөөлжих, хоолны дуршил буурах, диспепси, толгой эргэх, хавагнах, гиперкальциеми зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883