Сальбутамол 100мкг №1 - NAP
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хамгийн бага тунгаар буюу нэг цацлагаар (100 мкг). Хэрвээ шаардлагатай бол 2 цацлага болгон нэмэгдүүлж болно. Зөвхөн амаар амьсгал авах үед ингаляцаар хэрэглэнэ. Амьсгал авах болон даралттай аэрозолыг нэг зэрэг хэрэглэхэд хүндрэлтэй байдаг өвчтөнд тусгаарлагч ашиглаж болно.
ТАЙЛБАР
Гуурсан хоолойн багтраа, уушингы архаг бөглөрөлт өвчтэй (эргэлтэт амьсгалын замын бөглөрөлт өвчин) хүний бронхын агчилт тавиулах заалтаар мөн биеийн хүчний ачааллаас үүдэлтэй эсвэл бусад бронхын агчилт үүсгэдэг нь мэдэгдэх цочруулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Даралттай сав бүрт 100 микрограмм 200 удаагийн цацлага бүхий сальбутамол (сальбутамол сульфат BP) агуулагдана.
АНХААРУУЛГА
Найрлагад орсон ямар нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнүүд хэрэглэхийг хориглох заалттай. Зүрхний цохилтын тоо ихсэх, зүрх дэлсэх, чичрэх, толгой өвдөх, ам ба хоолой цочрох зэрэг нөлөө илэрч болзошгүй.