Алебурон 1гр №36 - бүрхүүлтэй шахмал
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
15 ба түүнээс дээш настай бол: нэг удаад 3 шахмалаар өдөрт 3 удаа, 11 -15 нас хүртэл: нэг удаад 2 шахмалаар өдөрт 3 удаа, 5 - 11 нас хүртэл: нэг удаад 1 шахмалаар эмийг өдөрт 3 удаа тус тус ууж хэрэглэнэ. Шахмалыг хоол идсэний дараа бүлээн усаар даруулж ууна.
ТАЙЛБАР
АЛЕБУРОН ШАХМАЛ ЭМ нь чонон хөрвөс ба экзем зэрэг харшлын өвчний эмчилгээнд хэрэглэгддэг бөгөөд бие мах бодод үүссэн харшлын урвалын шинж тэмгүүдийг арилгахад тусалдаг.Хавьталт дерматит, экзем болон ринит зэрэг эмгэгийн улмаас үүссэн чонон хөрвөс, загатнааг арилгах зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Дифенгидрамин гидрохлорид 90 мг, Дикалий глицирризинат 90 мг, Рибофлавин 6 мг, Пиридоксин гидрохлорид 15 мг, Оротын хүчил 90 мг.
Идэвхгүй найрлага: Бичил талстат целлюлоз, Кармеллоз кальци, магнийн стеарат, Гипромеллоз, Титаны оксид, Макрогол 6000.
АНХААРУУЛГА
Энэхүү эмийг ууж байх хугацаанд дараах эмүүдийг хэрэглэж болохгүй. Үүнд: Харшлын эсрэг бусад эм, антигистамин агуулсан эм (ханиадны эм, ханиалга намдаах эм, цэр ховхлох эм болон ринитийн эм г.м.). Нойрмоглож магадгүй учраас энэ эмийг уусны дараа машин техниктэй ажиллах буюу жолоо барьж болохгүй.Хөхүүл эх энэхүү эмийг хэрэглэж болохгүй буюу эсвэл энэхүү эмийг хэрэглэх үедээ хүүхдээ хөхөөр хооллохоо зогсоох хэрэгтэй.
Энэ эмийг удаан хугацаагаар тогтмол хэрэглэж болохгүй. Дараах тохиолдлуудад энэ эмийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Үүнд:Эмийн эмчилгээ хийлгэж байгаа бол, жирэмсэн, эсвэл жирэмсэн байх магадлалтай бол,өмнө нь ямар нэг эмэнд харшилыын урвал өгч байсан бол, шээхэд зовиуртай бол, нүдний даралт ихэссэн нь оношлогдсон бол зэрэг болно.