Савис 2мг №28 - шахмал
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Савис бэлдмэлийг биений юмны мөчлөгийн аль ч хугацаанд эхэлж болно. Савис бэлдмэлийг өдөр бүр, нэг шахмалаар, тогтмол нэг цагт завсарлагагүйгээр, шаардлагатай бол бага зэрэг усаар даруулж ууна. Шахмалыг үтрээнээс цус гарч байсан ч зогсолтгүйгээр үргэлжлүүлэн хэрэглэнэ. Нэг хавтгайд байх шахмал бэлдмэл ууж дуусангуут дараагийн шинэ хавтгайгаас завсарлагагүйгээр үргэлжлүүлэн ууж хэрэглэнэ.
Эндометриозтой өвчтөнд Савис бэлдмэлийг 15 сараас дээш хугацаагаар үргэлжүүлэн хэрэглэсэн туршлага байхгүй.
Хэрэв та эмээ уухаа мартсан тохиолдолд
Бэлдмэлийг уухгүй байх нь эмчилгээний үр дүнг бууруулна. Хэрэв та нэг шахмалыг эсвэл түүнээс олныг уухаа мартсан бол санасан цагт нэг шахмалыг ууж дараагийн өдрөөс эхлэн ердийн уудаг горимоор үргэлжлүүлэн ууна.
Хэрэв Савис бэлдмэлийг уусны дараа 3-4 цагийн дотор бөөлжсөн эсвэл хүчтэй гүйлгэсэн бол бэлдмэлийн идэвхтэй бодис нь гэдэсний ханаар бүрэн шимэгдэж амжаагүй байх эрсдэлтэй. Энэ тохиолдолд бэлдмэлийг мартсантай адил. Савис бэлдмэлийг уугаад 3-4 цагийн дотор бөөлжиж гүйлгэсэн тохиолдолд нэг шахмалыг аль болох түргэн ууна.
Уугаагүй орхисон шахмалыг зохицуулах гэж шахмалыг давхарлаж уухгүй.
Хэрэв та Савис бэлдмэлийн хэрэглээг зогсоовол
Хэрэв та эмийг хэрэглээг зогсоовол эндометриозийн анхны шинж тэмдэг дахин сэдрэнэ.
Бэлдмэлийн хэрэглээтэй холбоотой асуудал байвал эмчлэгч эмчид хандаарай.
ТАЙЛБАР
Савис бэлдмэл нь эндометриоз (умайн салстын эмгэг ургалттай холбоотой өвдөлтийн шинж) эмчлэхэд зориулсан бэлдмэл.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: Диеногест 2 мг (микронжуулсан).
Туслах бодис: магнийн стеарат, тальк, кросповидон (А хэлбэр), повидон К-25, бичил талст целлюлоз, эрдэнэ шишийн желанинжихийн өмнөх цардуул, лактозийн моногидрат.
АНХААРУУЛГА
Хэрэв танд дараах эмгэг байвал Савис бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Үүнд:
- Диеногест-д харшилтай эсвэл бэлдмэлийн бусад бодист (бэлдмэлийн “Найрлага” хэсгээс үзнэ үү)
- Хураагуур судсанд бүлэн үүсэх хандлагатай (бүлэнт бөглөрлийн өөрчлөлттэй) энэ нь хөлийн судас (гүнийн венийн тромбоз) эсвэл уушгинд (уушгиний артерийн бүлэнт бөглөрөл) байрладаг. “Савис ба хураагуур судасны бүлэн” хэсгээс үзнэ үү
- Одоо эсвэл өмнө нь артерийн судасны хүнд өвчнөөр өвдсөн ялангуяа зүрхний булчингийн шигдээс, зүрхний цусан хангамжийн дутагдал ишеми (стенокарди), цус харвалт “Савис ба артерийн судасны бүлэн” хэсгээс үзнэ үү
- Судасны хүндрэл үүссэн чихрийн шижин
- Одоо эсвэл өмнө нь элэгний хүнд эмгэг (элэгний үйл ажиллагааны үзүүлэлтийн өөрчлөлт нь хэвийн байдалд эргэж ороогүй); бүх биеээр загатнах эсвэл арьс шарлах зэрэг элэгний эмгэгийн шинж илэрч байсан
- Одоо эсвэл өмнө нь элэгний хорт болон хоргүй хавдраар өвдсөн
- Одоо эсвэл өмнө нь даавар хамааралт хортой хавдраар өвдсөн (хөхний эсвэл бэлэг эрхтэний хорт хавдар)
- Үтрээнээс шалтгаан тодорхойгүй цус алдалттай
- Жирэмсэн болон жирэмслэхийг оролдож байгаа эсвэл хөхүүл
- Хүүхэд нас, анхны биений юм ирээгүй;
- Галактозид харшилтай, лактозийн туйлын дутагдалтай, глюкоз-галактозийг шингээх чадвар багатай.
- Эрэгтэй
Эдгээр эмгэгийн аль нэг нь Савис бэлдмэлийг хэрэглэж байх үед анх удаа илэрвэл бэлдмэлийг шууд зогсоож эмчид хандах хэрэгтэй.