Янси-30 3мг/0.03мг №21
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийг эмэгтэйн байгалийн мөчлөгийн (сарын тэмдэгийн эхний өдрөөс) эхний өдрөөс ууна. Шахмалыг блистрээс гарган өдөр бүр ижил цагт шаардлагатай бол бага зэргийн шингэнээр даруулж ууна. Өдөрт нэг шахмалаар 21 хоногийн турш хэрэглэнэ. Багцын эхний 7 чөлөөт шахмалыг уух үед ихэвчлэн цус гарах шинж тохиолдоно. Энэ нь ихэвчлэн дараагийн багц эхлэхээс өмнө сүүлийн 2-3 шахмал үлдэх буюу дууссан байж болно.
ТАЙЛБАР
Нөхөн үржих насны эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Шахмал бүрд Дроспиренон 3 мг, Этинилэстрадол Е.Р 0,03 мг агуулагдлана.
АНХААРУУЛГА
Бусад жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл, бусад аргуудтай хамт хэрэглэхгүй. Жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэдэг бэлдмэл хэрэглэх гэж буй эмэгтэй түүнийг ашиглах үед гарч болох эрсдэл, ашиг тусын талаар харьцуулан цэгнэж хэрэглэх эсэх талаар шийдвэр гаргах ёстой. Хөхүүл эх жирэмслэлтээс хамгаадах эм хэрэглэснээр хөхний сүүний гарцад өөрчлөлт ордог. Иймээс хөхүүл эх бэлдмэлийг хэрэглэх бол хүүхдээ хөхнөөс гаргах хэрэгтэй. Бэлдмэлийн багахан хэсэг стероид болон түүний хувирлын бүтээгдэхүүн хөхний сүүгээр ялгарлаг. Энэ нь хүүхдэд нөлөөлөж болох юм.