Шингүн-25
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өдөрт 1-2 удаа 3-5 ширхэг үрлийг буцалсан бүлээн усаар даруулж ууна.
ТАЙЛБАР
Хийг дарах, хатгалгыг дарах, шар усыг бага зэрэг хатаах, шарын халууныг аривдуулахгүйгээр бадган хүйтнийг анагаах чадалтай. Зүрхний хий, арьс, мах, яс, бүлх, шөрмөсөнд шунасан гадар хий, 5 цул, 6 сав эрхтэнд оршсон дотор хий, гол судасны хий, амь баригч, дээш гүйгч хий гэх мэт нууц хийн өвчин, цээж, бэлхүүс, завсарт оршсон хий зэрэг хий өвчин бүгдийг анагаана.
НАЙРЛАГА
Руда, ар үр, мана, задь, хар гүгэл, хар агар, жамц давс, лишь, сэмбэрүү, шудаг, бибилэн, туулайн зүрх, шингүн ханд, пагрил, сармисны үнс, дэлгар, гоньд, сүгмэл, манчин, повари, бойгар, цагаан гаа, шинца, лидэр, зажиг гэсэн 25 найрлагатай.
АНХААРУУЛГА
Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Энэ эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. Шингүн-25 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон онцгой харшилтай хүмүүс хэрэглэх үед харшил үзүүлнэ. Ургамлын харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.