Цитрамон П №6
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
1 шахмалаар 4 цагийн зайтай (хооллох үедээ эсвэл хоолны дараа) ууж хэрэглэнэ, өвдөлтийн хам шинжийн үед – 1-2шахмалыг: хоногийн дундаж тун – 3-4шахмал, хоногийн дээд тун – 8 шахмал байна. Ээлж эмчилгээ: 3-5 хоногоос хэтрэхгүй.
ТАЙЛБАР
Бага болон дунд зэргийн өвдөлтийн хам шинж (төрөл бүрийн шалтгаантай): толгой өвдөх, мигрень, шүдний өвдөлт, мэдрэлийн өвдөлт, булчин, үе өвдөх, сарын тэмдгийн үеийн өвдөлт зэрэгт хэрэглэнэ. Халууралтын хам шинж: амьсгалын замын цочмог өвчнүүд, ханиад томуу зэргийн үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Ацетилсалицилын хүчил – 0.24гр, Парацетамол – 0.18гр. Кофейн – 0.03гр, Туслах бодис: какао, төмсний цардуул, лимоны хүчил, тальк, кальцийн стеарат, эмнэлгийн желатин, бичил талстат целлюлоз, эмнэлгийн дундаж молекулт поливинилпирролидон 35000±5000 (повидон).
АНХААРУУЛГА
Ходоод, дээд гэдэсний шархлаат өвчний сэдрэлийн үе шат, Жирэмсэн (I ба III гурван сар), хөхүүл, 15 хүртэл насны хүүхдэд хэрэглэхгүй. оолны дуршилгүй болох, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, харшлын урвал, гуурсан хоолойн агчил зэрэг гаж нөлөө илэрч болно.