Марво-3 /Marwo – 3/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
1-5 насны хүүхэд том хүний тунгийн ¼ – ээр өдөрт 1 – 2 удаа өглөө оройд хооллохын өмнө усанд буцалгаж, дэвтээн бүлээнээр ууна. 6-15 насны хүүхэд том хүний тунгийн ½ - ээр өдөрт 1 – 2 удаа өглөө оройд хооллохын өмнө усанд буцалгаж, дэвтээн бүлээнээр ууна. 16 болон түүнээс дээш настай бол том хүний тунгаар ууна. Насанд хүрсэн хүн өдөрт 1.0-1.5г-аар өглөө оройд хооллохын өмнө 1-2 тунг усанд буцалгаж, дэвтээн бүлээнээр ууна.
ТАЙЛБАР
Цусан халууныг арилгана. Уушги, бөөрний халуун хатгалга, ханиах, давсаг өвдөх, шээс хаагдахыг анагаана.
НАЙРЛАГА
Жажиг, зод, шумхан гэсэн 3 найрлагтай.
АНХААРУУЛГА
Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Энэ эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. Өлзий-18 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон онцгой харшилтай хүмүүс хэрэглэх үед харшил үзүүлнэ. Ургамлын харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.