Кебанон 30мг №7
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсдэд : Пластерийн ар талын цаасыг хуулж аваад өвдөлттэй хэсэгтээ өдөрт хоёр удаа нааж хэрэглэнэ. Эсвэл эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Тодорхойлолт:
Тунгалаг наалдамхай бүрхүүлээр бүрхэгдсэн тоорын өнгөтэй даавуун пластер нь нимгэн цаасаар хучигдсан байна.
Хэрэглэх заалт:
Кебанон пластерийг дараах шинж тэмдгүүдийг дарахад хэрэглэнэ. Үүнд
·Бүтцээ алдсан артрит (deformed arthritis)
·Мөрний артрит (shoulder arthritis)
·Шөрмөсний үрэвсэл болон уутны үрэвсэл (tendinitis, tenontothecitis, tendovaginitis)
·Шөрмөсний уутны үрэвсэл (peritendinitis)
·Тохойн үений үрэвсэл (tennis elbow)
·Булчингийн өвдөлт
·Гэмтлийн дараах өвдөлтийн үед тус тус хэрэглэнэ.
Мөн гэмтлийн гаралтай булчингийн үрэвсэл, булчин шөрмөс сунах, булгалах үед хэрэглэхээс гадна булчингийн өвдөлт намдаана. Спортын үед тохиолдох төрөл бүрийн эмгэгшилүүдийн үед хэрэглэхэл тохиромжтой.
НАЙРЛАГА
Пластер бүрийн / 7*1 Осм2/ эмийн агууламж:
Кетопрофен................................................................................................... ЗОмг
АНХААРУУЛГА
Анхааруулга:
Гэмтсэн арьс, нүд болон салст бүрхүүлд хүргэхээс болгоомжлох хэргтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн зөвөлгөөний дагуу хэрэглэнэ. Бага насны хүүхдэд хэрэглэхэд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй.
Хориглох заалт:
Энэ эмийн бодист хэт мэдрэг хүмүүс болон арьсны харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй