Даль-16 /Dali – 16/ талх эм - Мандар фарм ЭС
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өдөрт 1-2 удаа тус бүр 1-3 гр-ыг буцалсан бүлээн усаар даруулж ууна. /Эмчийн заавраар хэрэглэнэ/
ТАЙЛБАР
Уушиг, амьсгалын замын өвчний бэлдмэл. Илчийг сэлбэх, шарыг аривдуулахгүйгээр бадганыг анагаах, хаванг хөөх чадалтай. Хаванг хариулж, бадган, хийг дарж, шингээлтийг сайжруулна. Бадган хийгээр толгой эргэх, цээж агсах, уушигны цайвар хаван, уушигны хий, суваг хаван, усан хаван, ходоод хөөх, эс шингэсэн, цанх, халуун хүйтэн хямрах, хоолой сөөх, дуу хаагдах, бие хавагнах зэргийг анагаана.
НАЙРЛАГА
Сэмбэрүү, сүгмэл, бибилэн, хар агар, жуган, мэхээр, лишь, гүргүм, урал чихэр өвс, даль, шинца, руда, нин шош, задь, үзэм дэгсрэн гэсэн 16 найрлагатай.
АНХААРУУЛГА
Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэж болохгүй. Энэ эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. Даль 16 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон онцгой харшилтай хүмүүс хэрэглэх үед харшил үзүүлнэ. Ургамлын харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.