Физиолак 400гр №1 - хүүхдийн сүү
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
30 мл усанд сүүний нунтгаа 1 халбагаар тэгшлэн (4.6 гр) хутган хийнэ. Хүүхдийн сүүг бэлтгэхийн өмнө гараа угаах, Нялх хүүхдэд тохирсон цэвэр ус буцалгаж бэлтгэх. Зөвхөн сүүн дотор хамт ирсэн хэмжүүрийн халбагыг ашиглан сүүг хэмжин найруулж хэрэглэх. Найруулсан сүүг хүүхдэд шууд хэрэглэж хэрэв угжинд үлдсэн бол дараа хэрэглэж болохгүй шууд асгах. Сүүг найруулж дууссаны дараа сайтар таглаж, онгойлгосноос хойш 4 долоо хоногоос дээш хугацаагаар хадгалж болохгүй бөгөөд зөвхөн хуурай сэрүүн газар хадгална.
ТАЙЛБАР
Physiolac 3 Growing up, нэмэлт тэжээлийг хүнс тэжээлийн мэргэжилтнүүд боловсруулсан бөгөөд 1-3 насны хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор бүтээгдсэн. Physiolac 3 Growing up нь таны хүүхдийн өсөлт хөгжилтөд шаардлагатай шим тэжээлээр хангадаг. Үүнд: төмөр, кальци болон бусад 10 эрдэс төрлийн бодис, 13 төрлийн витамин. Кальци нь хүүхдийн ясны хэвийн өсөлт, хөгжилд зайлшгүй шаардлагатай. Physiolac 3 Growing up нь хүнсний эслэг болох GOS болон FOS-аар бүтээгдсэн тул хүүхдийн хоол боловсруулах замын тэнцвэрт байдлыг хангана. Мөн Пробиотик болон Омега-3 –н агууламжтай
НАЙРЛАГА
Тослоггүй сүү; ургамлын тос (дал мод, шар буурцаг, наргил мод); эрдэсгүйжүүлсэн шар сүүний уураг; мальтодекстрин; лактоз; фруктоз; галакто-олигосахаридууд (GOS); эрдэс ус (кальцийн карбонат, дикалийн фосфат, магнийн хлорид, динатрийн фосфат, төмрийн глюконат, натрийн хлорид, цайрын глюконат, зэсийн глюконат, натрийн селенит, манганы глюконат, тринатрийн цитрат, калийн бикарбонат, калийн иодид); ванилийн амт; витаминууд (натрийн L-аскорбат, ретинилацетат, холекальциферол, тиамин мононитрат, рибофлавин, никотинамид, пиридоксин гидрохлорид, фолийн хүчил, кальцийн D-пантотенат, цианокобаламин, фитоменадион, D-биотилхатин, D-biotharolin); фрукто-олигосахаридууд (FOS); эмульгатор: шар буурцагны лецитин;хүчиллэг зохицуулагч: нимбэгийн хүчил; инозитол; антиоксидантууд (L-аскорбил пальмитат, альфа токоферол).
АНХААРУУЛГА
Хөхний сүү бол нялх хүүхдэд хамгийн шилдэг хоол хүнс юм. Хэрэв таньд эм зүйч болон эмч тань Physiolac 1 хэрэглэхийг зөвлөсөн бол энэхүү бүтээгдэхүүнийг 0-6 сартай хүүхдэд хөхний сүүний оронд хэрэглэх юмуу нэмэлтээр хэрэглэж болно.