Nan 1 нярай хүүхдийн тэжээл 1050gr Хайрцагтай
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хуурай сүүн тэжээлийг найруулж бэлтгэхийн өмнө гараа угаана. Угж, угжны сав, таглааг сүүний үлдэцгүй болтол сайтар угааж цэвэрлэнэ. Угаасан угжаа усанд 5 минут буцалгаад хэрэглэх хүртлээ таглаж тавина. Хуурай сүүн тэжээлийг найруулах ундны усаа 370С хэм хүртэл бүлээсгэж хөргөнө. Буцалгаж, хөргөсөн бүлээн уснаасаа хооллох аргачлалд заасан хэмжээг зөв хэмжин авч, ариутгасан угжиндаа хийнэ.
ТАЙЛБАР
Зохистой уураг ашигтай бактеритай нярайн сүүн тэжээл НАН 1 хүүхэд төрсөн цагаас эхэлж хэрэглэнэ. Анхдагч хамгаалалт тэжээлийн бодисуудын бүрэлдэхүүн хэсгүүд нь хүүхдэд чухал эхний саруудад биеийн дархлааг тогтоон бэхжүүлж, бие махбодийн хэвийн хөгжлийг хангана.
НАЙРЛАГА
Зохистой уураг, ашигтай бактери агуулсан. Найрлагад орсон бүх түхий эд нь тусгайлан сонгосон үйлдвэрлэгчээс нийлүүлсэн ба хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн агуулаагүй болно. Консервант, будагч бодис, үнэр оруулагч ашиглаагүй.
АНХААРУУЛГА
Сүүн тэжээлийн үлдэгдлийг хадгалж, дахин хэрэглэхийг хориглоно. Буцалгаагүй ус, ариутгаагүй сав ашиглахыг хориглоно. Сүүн тэжээлийг буруу хэрэглэж, өгөгдсөн хэмжээг ихдүүлж, багадуулах тохиолдолд хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагаанд сөрөг нөлөөлнө. Хэмжээг эмчийн зааваргүй өөрчлөхийг хориглоно.