Генферон лаа 1000000ме №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Шулуун гэдэс болон үтрээнд хийж хэрэглэнэ. Эмэгтэйчүүдийн шээс бэлгийн замын халдварт, үрэвсэлт өвчнүүд үтрээгээр болон шулуун гэдсээр (өвчний байдлаас шалтгаалан) 10 хоногийн турш өдөрт 2 удаа нэг ширхэгээр лааг хийж хэрэглэнэ. Мөн бусад вирусын эсрэг эмчилгээнд эмчийн тунгын зохицуулгаар хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Интерферон альфа-2b нь вирусын эсрэг, бактерийн эсрэг, дархлааг сайжруулж тогтворжуулах, халдвар тархахаас сэргийлэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Насанд хүрсэн хүмүүсийн шээс бэлгийн замын халдварт үрэвсэлт өвчнүүд бэлгийн герпес цэврүү, хламидиоз, уреаплазмоз, микоплазмоз, дахин сэдэрсэн үтрээний мөөгөнцөр кандидоз, гарднереллез, трихомоноз, папиллома вирусын халдвар, бактерийн гаралтай үтрээний үрэвсэл, умайн хүзүүний улайлт, цервицит, вульвовагинит, бартолинит, аднексит, простатит, давсагны үрэвсэл, баланит, баланопостит эмчилгээнд хэрэглэнэ. Мөн насанд хүрсэн хүмүүсийн хурц бронхит , амьсгалын замын эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэх бодис интерферон альфа-2b хүний эд эсийн рекомбинант (рчИФН-α2b) 1000 000 МЕ байна. Таурин 0,01 г, бензокаин 0,055 г. Туслах бодис лаа хийхэд хангалттай хэмжээтэй хатуу тос 1,65 г, декстран 60000 0,0015 г, макрогол 1500 0,1240 г, полисорбат 80 0,0330 г, эмульгатор Т2 0,1320 г, натри гидроцитрат 0,0001 г, лимоны хүчил 0,0015 г, цэвэршүүлсэн ус 0,0660 г.
АНХААРУУЛГА
Харшлын болон аутоиммун өвчлөлийн хүндрэл үүсэх магадлалтай тул анхааралтай хандана. Жирэмсний эхний 3 сард эм бэлдмэлийг хэрэглэснээс үүдэн гарах аюул эрсдэл судлагдаагүй. Сүүлийн саруудад эмчийн заалтаар хэрэглэнэ.