Никостоп 28мг №7
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Никостоп наалтыг биеийн дээд, үсгүй хэсэгт (гарын бугалга, нуруу) өдөрт 1 ширхэгийг 1 удаа наах хэрэгтэй. Дараагийн никостоп наалтыг өмнөхөөс өөр хэсэгт наана. Тамхинаас гарах наалт эмчилгээний хугацаа 3 сар. Өдөрт 20 болон түүнээс олон ширхэг тамхи татдаг бол 30 наалтыг 4 долоо хоног, үргэлжлүүлээд 20 наалтыг 4 долоо хоног, 10 наалтыг 4 долоо хоног, нийт 12 долоо хоног буюу 3 сар хэрэглэнэ. Өдөрт 20 болон түүнээс цөөн ширхэг тамхи татдаг бол 20 наалтыг 8 долоо хоног, үргэлжлүүлээд 10 наалтыг 4 долоо хоног, нийт 12 долоо хоног буюу 3 сар хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Никостоп наалтыг арьсан дээр наахад никотин тогтмол тунгаар нэвчин цусанд орж тамхи татах хүслийг дарангуйлж, тамхи татахаа зогсооход илэрдэг никотин үгүйлэх шинжийг бууруулна. Никостоп нь таны цусан дахь никотины концентрацийг аажим бууруулж таныг биеийг дасан зохицуулсанаар тамхинаас гаргана.
НАЙРЛАГА
Никотин
АНХААРУУЛГА
Хэрэв та Никостоп наалтыг наасан үедээ тамхи татвал таны биед никотины тун хэтэрсэний улмаас зүрх судасны тогтолцоонд ойрхон давтамжтай, гаж нөлөө илэрнэ. 18-аас дээш насны хүмүүс хэрэглэнэ. Никостоп наалтыг никотин эсвэл уг бүтээгдэхүүний аль нэг найрлагад харшилтай, арьсны өвчинтэй, зүрх судасны болон тархины судасны эмгэг, өвчинтэй хүмүүс, жирэмсэн, хөхүүл,18-аас доош насны хүмүүс (аюулгүй, үр дүнтэй нь нотлогдоогүй байна), тамхи татдаггүй болон хааяа тамхи татдаг хүмүүс хэрэглэхгүй. Түгээмэл илрэх гаж нөлөө нь наалтыг наасан хэсэгт улайх, загатнах, хавдах, халуу оргих, мэдрэг байх, цэврүүтэх, тууралт гарах зэрэг арьсанд гаж нөлөө үзүүлнэ. Ихэнх тохиолдолд эдгээр гаж нөлөө нь хөнгөн, 48 цагийн дотор арилдаг, хүнд хэлбэрийн улайлт, нэвчдэс зэрэг нь 1-3 долоо хоног хүртэл үргэлжилдэг. Гаж нөлөө илэрвэл эмчээс зөвлөгөө авна уу.