Имодиум 2мг №20 - капсул
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Усаар даруулан ууж хэрэглэнэ. 6-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд: Цочмог гүйлгэлт суулгалт: Эхэн үеийн тун– насанд хүрэгсдэд 2 бүрээс (4мг), хүүхдэд 1 бүрээс (2мг); цаашид шингэн баас гарч буй тохиолдолд суулгалт бүрийн дараа 1 бүрээсээр (2мг) ууна. Архаг гүйлгэлт суулгалт: Эхэн үеийн тун– насанд хүрэгсдэд хоногт 2 бүрээс (4мг) ба хүүхдэд 1 бүрээс (2мг); цаашид энэ тунг хоногийн баасны гарц 1-2 удаа байхаар тооцож хоногт 1-с 6 бүрээс (2мг-12мг) хүртэл барих тун болгон өвчтөн бүрт тусгайлан өөрчлөн тохируулна.
ТАЙЛБАР
Эмийг цочмог ба архаг гүйлгэлтийн үеийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Илеостомтой өвчтөнүүдэд эмийн бэлдмэлийг өтгөний давтамж ба хэмжээг бууруулах, өтгөнийг нягтаршуулах зорилгоор хэрэглэж болно.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: лоперамидын гидрохлорид 2 мг. Туслах бодис: лактозын моногидрат, эрдэнэ шишийн цардуул, тальк, магнийн стеарат.
Бүрээсийн бүрхүүл: титаны диоксид (Е 171), төмрийн шар исэл (Е 172), индигокармин (Е 132), төмрийн хар исэл (Е 172), эритрозин (Е 127), желатин.
АНХААРУУЛГА
Толгойн өвдөлт, өтгөн хаталт, гэдэс дүүрэлт, дотор муухайрах,загатнаа, чонон хөрвөс зэрэг гаж нөлөө илэрнэ.