Монгол улс, Улаанбаатар хот

Топфер органик Хүүхдийн ямааны сүү 6+ сартай 400гр N2

Код: 0535338 Үйлдвэрлэгч: Topfer Бренд: Topfer Үйлдвэрлэсэн улс: Герман Капсул Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Сүүг бэлтгэхдээ зааврыг маш сайн мөрдөх хэрэгтэй. Хэрэв буруу бэлтгэвэл чухал аминдэм алдагдах магадлалтай. Шинэхэн буцалгасан усаа хэрэглэх хэмжээгээр аваад 50°С хүртэл хөргөнө. Хүүхдийн сүүг найруулж бэлтгэхээс өмнө угжыг сайтар ариутгана. Хэмжээтэй халбаганд сүүг дүүргээд усан дээрээ нэмж хийнэ. Угжаа таглаад сайтар сэгсэрнэ. Хүүхдийн сүүг сайтар сэгсэрсний дараа үлдэгдэл усаа хийж дахин сэгсэрч бэлтгэнэ.

ТАЙЛБАР

Хүүхдийн хоол боловсруулах системд ачаалал өгөхгүй, гэдэс дүүргэхгүй, цочроохгүй, харшил үүсгэдэггүй учраас эмзэг мэдрэмтгий хүүхдүүдэд болон харшил, диатезтай хүүхдүүд хэрэглэхэд нэн тохиромжтой. 400 граммын хэмжээтэй органик сүү нь онгон байгальд бэлчээрлэгч ямааны цэвэр сүүгээр хийдэг бөгөөд химийн ямар ч орц найрлагагүй 95%-с дээш органик бүтээгдэхүүнд олгодог Европын холбооны Ногоон навчин сертификаттай.

НАЙРЛАГА

DHA буюу Омега 3, АRA буюу Омега 6  агуулдаг, 100%  органик, эхийн сүүтэй хамгийн ойролцоо найрлагатай. Эхийн сүүний найрлагатай ижил хэмжээний фолийн хүчил агуулдаг. Лактозын /байгалийн сахар/ агууламж бага байдаг. Ойролцоогоор үнээний болон амьтаны гаралтай сүүнээс лактоз нь 1-13% бага байдаг. 
 

АНХААРУУЛГА

Энэ бүтээгдэхүүн нь хүүхдийн хоногийн шимт бодис, эрдэс, аминдэмийн хэрэгцээг дангаар хангахгүй. Сүүн тэжээлийг задлахаас өмнө болон задалснаас хойш 25°С дээшгүй хэмд нарны тусгалаас хамгаалж хадгалах ба агааарын чийгшил 75%-с ихгүй байна. Задалснаас хойш 2 долоо хоногийн дотор хэрэглэнэ. Давс, чихэр нэмж болохгүй. Эхийн сүү хүүхдэд юугаар ч орлуулашгүй хоол тэжээл. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883