Монгол улс, Улаанбаатар хот

флагатроп 0,6мг/мл

Код: 0107758 Үйлдвэрлэгч: Flagship Biotech International Бренд: Flagship Biotech International Үйлдвэрлэсэн улс: Энэтхэг Шингэн Жоргүй
19,400₮
1 · Монос салбарт нөөцтэй
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. 

ТАЙЛБАР

Атропин нь зүрхний цохилт түргэсэх, гуурсан хоолой, ходоод, нулимс, хамар, хөлс, шүлсний булчирхайн шүүрэл татрах,  гэдэсний хөдөлгөөн багасах, шээсний ялгаралт дарангуйлагдах зэрэг захын үйлдэл үзүүлнэ. Атропин нь амьсгалын замын шүүрэл ялгаралтыг бууруулах ба гуурсан хоолойн гөлгөр булчинг сулруулж бронх өргөсгөх үйлдэл үзүүлнэ. Мэдээгүйжүүлэлтийн практикт хэрэглэхдээ зүрхэнд үзүүлэх вагус мэдрэлийн саатуулах нөлөөг бууруулах, мөн гуурсан хоолой, шүлсний булчирхайн шүүрлийг хязгаарлах зорилгоор хэрэглэнэ.

НАЙРЛАГА

1 мл 0.6 мг атропин сульфат агуулагдана. Тарианы ус хэрэгцээний хирээр агуулагдана.

АНХААРУУЛГА

Атропин сульфат болон бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс, миастени буюу булчин сульдал, хүнд хэлбэрийн брадикарди үед хэрэглэхийг хориглоно. Гэдэсний саажилт түгжрэл,  ходоодны нугалуур хэсгийн нарийсал, хордлогот  мегаколон, хүнд хэлбэрийн шархлаат колит, улаан хоолойн сөөргөөт үрэвсэл, нарийн өнцөгт глауком, тиреотоксикоз, түрүү булчирхайн томролт үед хэрэглэхгүй. Атропин сульфатыг хүүхэд, өндөр настан, Дауны синдромтой хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Суулгаж буй, шээсний гарц багассан, халуурч буй өвчтөнүүдэд мөн болгоомжтой хэрэглэнэ.

САЛБАР ТУС БҮРИЙН ҮЛДЭГДЭЛ

Аль салбар танд ойр вэ?

Салбар хайх

Салбарын нэр эсвэл хаягаар хайна уу.

Монос - Сансар ФМ БЗД, 7 хороо, 15 хороолол, Баянцээл худалдааны төв
6.00 ш 77990007 Цаг бүртгээгүй Чиглэл

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883