Фресубин 500мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Зондоор дуслаар тасралтгүй тэжээх тохиолдолд тунг бага хэмжээнээс аажмаар нэмж хэрэглэнэ. Тунг тухайн өвчтөний хэрэгцээ шаардлагад нийцүүлж, хувь хүн бүрт тохируулан гаргана.
ТАЙЛБАР
Толгой, нүүр болон хүзүүний хэсгийн гэмтэлтэй эсвэл хагалгааны дараа, үйл ажиллагааны болон мэдрэлийн гаралтай зажлах болон залгих үйлдлийн өөрчлөлттэй буюу дисфаги бүхий өвчтөнд хэрэглэхээс гадна ухаангүй болон амьсгалын аппараттай байгаа шинжтэй өвчтөнд тус тус хэрэглэнэ.
Ходоод, гэдэсний замын хүнд хэлбэрийн нарийсалтай, Гэдэсний фистултай, Мэс заслын өмнө болон оношлогооны үед гэдэс цэвэрлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Уураг,өөх тос, нүүрс ус, натри, кали, хлор, кальци, фосфор, магни, төмөр, цайр, зэс, манган, иод, фтор, хром, Молибден, Селен, Аминдэм А, D3, E, K1, B1, B2, B6, B12, Фолийн хүчил, Аминдэм C
АНХААРУУЛГА
Хэт хурдан дусаах, хэтэрсэн тунгаар өгөх зэргээр буруу хэрэглэх үед ходоод, гэдэсний талаас дотор муухайрах, бөөлжих болон суулгах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Хэвлийн хөндийн эрхтэний цочмог үрэвсэлүүд, ходоод гэдэсний саажилт, нойр булчирхайн цочмог үрэвсэл, Гэдэсний түгжрэл болон цус алдалт, Тухайн тэжээлийг боловсруулах бодисын солилцооны төрөлхийн дутмагшил зэрэгийн үед хориглоно.