Утлагын аппарат- Domotherm
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмчийн зааврын дагуу эмийн найрлагыг бичүүлж авна. 2 - 6 мл хүртэл шингэн эм хийж утна. Эм хийх шингэн аяган дээрээ маск болон аманд хийх хошуувчыг сонгож угсарна. Эм хийх савыг холбогч гуурсаар аппараттайгаа холбон асаах товчлуур дээр даран ажиллуулна. Эмчийн бичиж өгсөн эмийн зааврын дагуу аппаратны минутанд ууршуулах хэмжээгээр утах минутаа тооцон эмээ уурштал утна. Маск болон хошуувчыг 10 - 15 минутанд буцалгаж ариутгана
ТАЙЛБАР
Гуурсан хоолойн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, ханиад томууны үед ашиглана. Амьсгалын замын өвчлөлийн үед тусгай утлагын бэлдмэлийн тусламжтай утаж хэрэглэнэ. Бэлдмэлийг маш нарийн задалж уушгинд сайн хүргэнэ.
НАЙРЛАГА
Том хүн, хүүхдийн 2 төрлийн маск, амны хошуу, уур үүсгэгч, гуурс
АНХААРУУЛГА
Эмчийн зааврын дагуу утах эмийг сонгож хэрэглэнэ. Хатуу болон хуурай эм хийж болохгүй.