Монгол улс, Улаанбаатар хот

Тинирем 500мг №4

Код: 0106122 Үйлдвэрлэгч: No Brand Бренд: No Brand Капсул Жоргүй
3,900₮
8 · Монос салбарт нөөцтэй
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

12-с доош насны хүүхдийн хэрэглээ

Бактерийн халдварын үед Тиниремыг 12-с доош насны хүүхдэд хэрэглэсэн туршлага байхгүй.

Эгэл биетний халдваруудад Тиниремыг бага насны хүүхдэд хэрэглэснээр ялгаатай гаж нөлөө болон асуудлууд насанд хүрэгчидээс илүү ажиглагдаагүй.

Тун, эмчилгээний үргэлжлэх хугацаа нь халдварын төрөл байршлаас хамаарна. Хэрэв та диализ хийлгэж буй бол эмч танд өөр тунг санал болгоно.

Халдвар бүрийн эмчилгээний тунг доор харуулав:

 

Халдварын улмаас үүссэн ходоодны шархлааны эмчилгээнд:

Ердийн тун өдөрт 1 шахмалаар (500мг) хоёр удаа ууна. Эмч танд Тиниремтэй хамт хэрэглэвэл зохих өөр хоёр эм бичиж өгөх болно.  Энэхүү гурван эмийн хослолыг ихэвчлэн 1 сарын турш ууна.

 

Бактерийн халдварын эмчилгээнд

Ердийн тун эхний өдөр 4 шахмалаар (2г), цааш өдөрт 2 шахмалаар (1г) ба өдөрт 1 шахмалаар (500мг) хоёр удаа ууна. Эмчилгээ 5-6 өдөр үргэлжилнэ.

 

Бактерийн үтрээний үрэвсэл (үтрээний халдвар), цочмог шархлаат гингивит (буйлны халдвар)

Ердийн тун 4 шахмалаар (2г) дангаар хэрэглэнэ.

Үтрээний үрэвслийн үед хоёр өдөр дараалан 4 шахмалаар (2г) хэрэглэнэ.

 

Мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэлтэнд

Ихэвчлэн 4 шахмалаар (2г) дангаар мэс заслаас 12 цагийн өмнө хэрэглэнэ.

 

Эгэл биетний халдварын эмчилгээнд

Нарийн гэдэсний амёбын эмчилгээнд (ходоодны халдвар)

Насанд хүрэгчидэд: ердийн тун өдөрт нэг удаа 4 шахмалаар (2г) 2-3 өдөр хэрэглэнэ.

Хүүхдэд: биеийн жинд 50-60мг/кг тунгаар тооцон өдөрт нэг удаа 3 өдөр хэрэглэнэ.

 

Элэгний амёбоос үүдэлтэй халдварын эмчилгээнд (элэгний халдвар)

Насанд хүрэгчидэд: ердийн тун өдөрт нэг удаа 4 шахмалаар (2г) дангаар хэрэглэнэ.

Хүүхдэд: биеийн жинд 50-75мг/кг тунгаар тооцон дангаар хэрэглэнэ.

 

Хэрэв халдварын шинж тэмдэг буурахгүй бол хүүхдэд дахин хэрэглээний тунгийн тооцоог эмч тогтооно.

ТАЙЛБАР

Тинирем нь идэвхтэй нэгдэл тинидазол агуулна.

Тинирем нь антибиотик гэж нэрлэдэг антибиотикийн бүлэгт багтана. Үүнийг бактераар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.

·Арьс, цус, цээжний, уушиг, гадна болон дотор бэлэг эрхтэний халдварууд

·Халдварын улмаас үүссэн ходоодны шархлааны хавсарсан эмчилгээнд

·Эгэл биетэн ялангуяа амёб, цөсний хүүдийн халдвар үүсгэгч нянгаар үүсгэгдсэн халдвар (ходоодны халдварууд, трихомониаз (бэлгийн халдварууд))

·Үтрээний халдварууд (вагинит), буйлны халдварууд (гингивит)

Мөн бактерийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэс заслын өмнө хэрэглэнэ.  Хэрэв та Тинирем эмийн хэрэглээний талаар сайн мэдэхгүй бол эмчээс лавлана уу.

НАЙРЛАГА

инирем найрлага

‒     Идэвхтэй нэгдэл нь тинидазол

Хальсан бүрхүүлт шахмал бүрд 500 мг тинидазол агуулна.

 

‒     Бусад найрлага: коллоид силикон давхар исэл, глицерол, натрийн глюконат цардуул, тальк, гипромеллоз, полиэтилен гликол 400, повидон, бичил талст целлюлоз, магнийн стеарат, титаны давхар исэл Е171, хинолон шар Е104, жаргах нарны шар  FCF E110.

АНХААРУУЛГА

Тинирем эмийг хэрэглэхийг хориглоно:

·Хэрэв та тинидазол болон бусад ижил төстэй эмүүд, 6 хэсэгт жагсаасан агуулагдахууны аль нэгэнд харшилтай болон арьсны загатнаа, тууралт гарах амьсгал давчдах зэрэг харшлын шинж үүсдэг бол

·Хэрэв та жирэмсний эхний 13 долоо хоногтой болон жирэмслэхээр төлөвлөж буй бол

·Хэрэв та хөхүүл бол

·Хэрэв та цусны өвчинтэй болон түүний өгүүлэмжтэй бол

·Хэрэв та ТМС-н өвчин, эпилепситэй бол хэрэглэхийг хориглоно.

Анхааруулга, сэрэмжлүүлэг

Тинирем эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө.

Бусад эмүүд болон Тинирем

Хэрэв та одоо болон саяхан ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэсэн бол эмч, эм зүйчид хэлнэ үү.

Хэрэв та одоогоор цус шингэрүүлэгч ялангуяа варфарин хэрэглэж буй бол эмч таны цусны бүлэгнэлтийг хянах шаардлагатай байдаг тул эмчид заавал мэдэгдэнэ.

Тинирем болон хоол хүнс, ундаа, согтууруулах бэлдмэл

Та Тинирем эмийн эмчилгээний үед болон хэрэглээг зогсоосны дараах 3 хоногт дарс, шар айраг, спирт агуулсан бэлдмэл ууж болохгүй. Энэхүү хослол нь шингэн алдах, ходоод татах, бөөлжих, зүрх дэлсэх шинж үүсгэж болно.

Та Тинирем эмийг хооллох үед болон хоолны дараа ууна.

Жирэмсэн, хөхүүл үе

Жирэмсэн

Та Тинирем эмийг жирэмсний эхний 13 долоо хоногт болон жирэмслэхээр төлөвлөж буй бол хэрэглэж болохгүй. Тинирем болон бусад эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчээс заавал асуух нь зүйтэй.

Хөхүүл үе

Хөхний сүүгээр Тинирем бага хэмжээгээр ялгарах тул хөхүүл үед хэрэглэхийг хориглоно. Хэрэв та хөхөөр хоололтыг зогсоосон бол Тиниремын хэрэглээг зогсоосноос багадаа 3 хоногт хөхөөр хооллолтыг эхлүүлж болохгүй.

Жолоо барих, механизмтай ажиллах

Хэрэв Тиниремийн хэрэглээний үед нойрмоглох, орчны баримжаа алдагдах, мэдрэхүй өөрчлөгдөх (мэдээ алдах, сул дорой болох) шинж үүсвэл жолоо барих, механизмтай ажиллахаас зайлсхийнэ.

Тинирем жаргах нарны шар FCF E110 агуулна.

Энэ нь харшилын урвал үүсгэж болно

САЛБАР ТУС БҮРИЙН ҮЛДЭГДЭЛ

Аль салбар танд ойр вэ?

Салбар хайх

Салбарын нэр эсвэл хаягаар хайна уу.

Монос - Туул ФМ БГД, 2 хороо, Чингүүнжавын гудамж
60.00 ш 77990025 08:00 — 23:40 Чиглэл
Монос - Сансар ФМ БЗД, 7 хороо, 15 хороолол, Баянцээл худалдааны төв
50.00 ш 77990007 Цаг бүртгээгүй Чиглэл
Монос - Баянмонгол ФМ БЗД, 12-р хороо, Баянмонгол хороолол, 416 байр, 17 тоот
3.95 ш 77990017 Цаг бүртгээгүй Чиглэл
Монос - Белмонте ХУД 4-р хороо хүүшийн ам Белмонте хотхон үйлчилгээнийт төв
9.50 ш 77996200 Цаг бүртгээгүй Чиглэл
Монос - Биомон БЗД, 13 хороо, Энхтайвны гудамж-95 тоот, ОТР ХХК-ийн байр
11.00 ш 77990154 08:00 — 23:00 Чиглэл
Монос - Хүүхдийн 100 СБД 3-р хороо, 5-р хороолол , Хүүхдийн 100 үйлчилгээний төв
13.00 ш 77990200 08:00 — 23:40 Чиглэл
Монос - 19 Үйлчилгээний төв ХУД 2-р хороо, 19-р үйлчилгээний төвийн Эзэн дэлгэрэх компанийн 1-р давхар
1.00 ш 77990149 08:00 — 23:40 Чиглэл
Монос - Номин Баянзүрх ЭС БЗД 13-р хороо 89-р байр Скай таун хайпермаркет
6.00 ш 77990020 09:00 — 21:00 Чиглэл
Монос - Натур ФМ БЗД, 43-р хороо, 13 хороолол, Натур төв
0.50 ш 77990096 08:00 — 00:00 Чиглэл
Монос Танан ФМ СБД, 6-р хороо 11-р хороолол /14194/ Оюутны гудамж 33
26.00 ш 77990179 09:00 — 21:00 Чиглэл
Монос Юу Би Эйч ФМ Сүхбаатар дүүрэг UBH center-ийн 1 давхарт 2 талаасаа орох боломжтой
3.05 ш 77990106 09:00 — 21:00 Чиглэл

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883