Монгол улс, Улаанбаатар хот

Ранитидин 150мг №20

Код: 0106965 Үйлдвэрлэгч: No Brand Бренд: No Brand Үйлдвэрлэсэн улс: Украин Капсул Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Насанд хүрэгсэд болон 14-өөс дээш настай хүүхдэд хэрэглэнэ.Зөвхөн бага хэмжээний усаар даруулж залгиж хэрэглэнэ. Эмч тунг тогтооно.

ТАЙЛБАР

Ходоод болон дээд гэдэсний шархлаа ба тэр дундаа Helicobacter pylori (цочмог үед) хамааралгүй харин стеройд бус үрэвслийн эсрэг эм ууснаас болж үүсдэг шархлаа (Стериод бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт эмүүд NSAIDs); Үйл ажиллагааны диспепси; Цочмог үеийн ходоодны хүчил үүсэх үйл ажиллагаа ихэссэнтэй холбоотой архаг гастрит Ходоод-улаан хоолойн сөргөө өвчин (шинж тэмдэг дарах) эсвэл улаан хоолойн үрэвсэлт сөргөө өвчин.

НАЙРЛАГА

  Үндсэн үйлчлэгч бодис: ранитидин; 1 шахмал тус бүр 150 мг ранитидинтэй тэнцэхүйц хэмжээний ранитидиний гидрохлорид агуулна;  Туслах бодис: лактоз моногидрат, повидон, бичил талстат целлюлоз, магнийн стеарат, коллоид цахиурын ангидроз, натрийн кроскармеллоз, гипромеллоз, полисорбит 80, титаны диоксид (E 171), тальк, полиэтилен гликол, ургах наран шар FCF (E 110).

АНХААРУУЛГА

Хориглох заалт: Эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодис эсвэл ранитидинд хэт мэдрэгшилт; Ходоодны хорт хавдарын шинж тэмдэгтэй, хаалган венийн системийн энцефалопати өгүүлэмжтэй элэгний цирроз; Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал (креатининий клиренс < 30мл/мин). Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэн байх хугацаанд уг эмийг хэрэглэх нь хориглох заалттай. Хөхүүл үед эмийн бэлдмэлийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай үед хүүхдийг хөхөөр хооллож болохгүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883