Калийн хлорид 4%-100мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Зөвхөн судсанд дуслаар хийж хэрэглэнэ. Тунг өвчтөний нас, биеийн жин, онцлогоос хамааран эмчлэгч эмч тогтооно.
ТАЙЛБАР
Гипокалиеми буюу кали багасах , шингэн алдах, шээс хөөх эм, кортикостероидууд, зүрхний гликозидыг хэтрүүлэн хэрэглэсний улмаас голчлон үүсдэг.
НАЙРЛАГА
Үндсэн үйлчлэгч бодис: Калийн хлорид 4гр, Тарианы ус: 100 мл хүртэл агуулагдана.
АНХААРУУЛГА
Эмч болон сувилагчийн хяналтан дор маш удаан тарьж хэрэглэнэ. Бөөрний дутмагшилтай, Америкри, олигоури, азотеми, гиперкалиеми, бөөрний дээд булчирхайн ноцтой дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй. Зүрх, бөөрний эмгэгтэй өвчтөн, жирэмсэн ба хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ. Огих, бөөлжих, суулгах, парестези, артерийн даралт унан коллапс үүсэх, зүрхний хэм алдагдах, зүрхний хориг, зүрх зогсох, огих, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, флебит үүсэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болзошгүй.