Монгол улс, Улаанбаатар хот

Доктор Айболит - Архон ХХК

Код: 0108297 Үйлдвэрлэгч: Архон ХХК Бренд: Архон ХХК Үйлдвэрлэсэн улс: Солонгос Капсул Жоргүй
11,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Өдрийн капсулыг 15 нас болон түүнээс дээш насны хүмүүст хоол идсэнээс хойш 30 минутийн дараа 2 капсулыг ууж хэрэглэнэ. Өдөрт 2 удаа ууна. 2 наснаас доош хүүхдүүдэд ууж хэрэглэхгүй. Шөнийн капсулыг 15 нас болон түүнээс дээш насны хүмүүст хоол идсэнээс хойш 30 минутийн дараа 2 капсулыг ууж хэрэглэнэ. Өдөрт 1 удаа, унтахаас өмнө ууна. 2 наснаас доош хүүхдүүдэд ууж хэрэглэхгүй.

ТАЙЛБАР

Өдөр болон шөнийн капсулыг хамраас усан нус гоожих, хамар битүүрэх, найтаах, хоолой хорсож хуурайших, ханиалгах, цэр гарах, дагжиж чичрэх, халуурах, толгой өвдөх, үеэр өвдөх, булчин өвдөх зэрэг ханиадны шинж тэмдгүүдийг эмчлэхэд ууж хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Өдрийн капсулд ацетаминофен 200мг, псевдоэфедрин гидрохлорид 15мг, декстрометорфан гидробромид гидрат 8мг, дл-метилэфедрин гидрохлорид 10мг, гуаэфенезин 40мг агуулна. Шөнийн капсулд апсулд ацетаминофен 200мг, псевдоэфедрин гидрохлорид 15мг, декстрометорфан гидробромид гидрат 8мг, дл-метилэфедрин гидрохлорид 10мг, гуаэфенезин 40мг, дифенгидрамин гидрохлорид 20мг агуулна.

АНХААРУУЛГА

Энэхүү эмийн найрлагад орсон бэлдмэлүүдэд мэдрэг хүмүүс, астма өвчнөөр өвчилж байсан өвчний мэдүүлэгтэй хүмүүс, 3 сараас доош настай нярай, монаминоксидазыг дарангуйлагч ( MAO inhibitor) бэлдмэлүүд болох сэтгэл гутралын эсрэг эм, солиорлын эсрэг эм, Паркинсоны өвчний эсрэг эм ууж хэрэглэж байгаа өвчтөнүүд болон эдгээр эмүүдийг ууж дуусаад 2 долоо хоног болоогүй байгаа тохиолдолд ууж хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883