Оралит №1 монфа трейд
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
200 мл бүлээн усанд 1 уутыг найруулж хэрэглэнэ (буцлам халуун усанд хийхгүй). Бүрэн уустал сайн хутгана. Уусмалыг 24 цагийн дотор хэрэглэнэ. Хэрэв өвчтөн бөөлжиж байвал 3-5 мин завсарлан дахин халбагаар бага багаар дуустал нь уулгана.
ТАЙЛБАР
Бөөлжилт суулгалтын үеийн шингэн алдалтанд шингэнг нөхөх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Натрийн холрид 0.52 гр. Калийн хлорид 0.3 гр, Натрийн цитрат 0.58 гр, Усгүй глюкоз 2.7 гр
АНХААРУУЛГА
Суулгалтын үед хүүхдийг хөхөөр болон нэмэлт хоолоор хооллоно. Эдгэрсний дараа чанартай сайн хооллох хэрэгтэй. Хэрэв 2 хоногийн дотор өвчтөний биеийн байдал сайжрахгүй бол яаралтай эмнэлэг, эрүүл мэндийн төв, эмчид хандана. Уусмалыг үргэлжлүүлэн хэрэглэнэ. Цусан дахь натрийн давс бага байх (гипонатриеми) дутагдсан шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандана. Суулгалт зогсож, бие хэвийн байдалдаа орсоны дараа уусмал хэрэглэхээ зогсооно.