Beurer цусны даралт хэмжигч бугуйн аппарат BM40 Бойрер
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бүрэн автомат цусны даралт хэмжигч. Цусны даралт ихсэх эрсдэлийг заана. Зүрхний цохилтын тоог хэмжинэ.
ТАЙЛБАР
Бүрэн автомат ,цусны даралт ихсэх эрсдлийг заана,зүрхний цохилтын тоог хэмжинэ. 2 хүний тус бүр 60 хэмжилтийг санах ойтой. Сүүлийн 7 өдрийн өглөө, оройн даралтны үзүүлэлтийг харуулдаг. Манжетийн тойргийн хэмжээ: 30-42см
НАЙРЛАГА
Хүний биед харшил өгөхгүй материал
АНХААРУУЛГА
Цусны даралт хэмжиж үзэхээс 30 минутын өмнө тамхи, архи болон кофеин хэрэглэхээс татгалзах (кофе, кола, цай), Цусны даралт үзэхээс өмнө дор хаяж 5 минут тайван амарсан байх, Цусны даралтаа хэмжиж үзэхээс өмнө шээж давсгаа сулласан байх, Эм ууснаас хойш 2 цагийн дотор цусны даралт үзэхгүй байх. Хоёр дахь хэмжилтийг анхны хэмжилт хийснээс 1 минутын дараа хэмжиж үзнэ. Сандлын түшлэгт нуруугаараа бүрэн налах, Хэмжиж байхад ярихгүй, хөлөө ачиж суухгүй, хөлийн хоёр ул хоёул шаланд хүрсэн байх