АЦЦ 600мг №10 уусдаг шахмал
23,500₮
131 · салбарт нөөцтэй
Насанд хүрэгсэд өдөрт 1 удаа усанд уусгаж ууна
АЦЦ АКТИВ нь өтгөн цэрийг шингэрүүлж түүнийг амьсгалын замаас ялгарахыг нь нөхцөлдүүлдэг цэр шингэлэх эм. АКТИВ бэлдмэлийг насанд хүрэгсдэд ялгарахад бэрхшээлтэй болон өтгөн цэр дагалдсан амьсгалын замын цочмог ба архаг өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд цочмог ба архаг бронхит, бөглөрөлт бронхит, бронхиолит, бронхоэктаз, уушгины үрэвсэл, ларингит, трахеит, бронхын багтраа, түүнчлэн муковисцидоз, синусит, дунд чихний үрэвсэл орно.
Ацетилцистеин 600мг
Тухайн бэлдмэл хэт мэдрэг хүмүүс, ходоод 12 хуруу гэдэсний шарх, цус алдалт, жирэмсэн үед хэрэглэхийг цээрлэнэ