Now Шингэн Витамин Д3 400IU 59мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ үү. Насанд хүрсэн хүмүүс өдөрт 4 дуслаар 1-5 удаа ууна. Бага насны хүүхэд өдөрт 4 дуслаар 1 удаа ууна. Дусаагуур нь ам болон урууланд хүрсэн тохиолдолд угааж хатаасны дараа шилэндээ буцаан хийж сайтар таглана. Тослог өндөртэй хоолоо идэх үедээ уух нь хамгийн тохиромжтой. Nowfoods-н kid cal, omega3-тай хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй. Задалснаас хойш хуурай, сэрүүн газар хадгална.
ТАЙЛБАР
D витамин нь кальцийг нарийн гэдэсний ханаар шимэгдэхэд нөлөөлснөөр цусан дахь калцийн хэмжээ нэмэгдэж, яс руу зөөгдөн, ясны бат бөх чанар нь нэмэгддэг. Энгийнээр бол бага насны хүүхдийг рахитаас сэргийлж, ахимаг насны хүнийг ясны сийрэгжилтээс хамгаалдаг амин дэм юм. Бага насны хүүхэд болон том хүнд Д витамин дутагдвал зулай нь хожуу битүүрнэ, шүдний ургалт удааширна, яс зөөлөрч хэлбэр алдагдна, тааз ба доод мөчдийн яс хэлбэрээ алдана, жин нэмэхгүй, цээжний хэлбэр өөрчлөгдөнө, нойр муудаж цочимхой болно, рахит, астма, булчин өвдөх, үе мөч үрэвсэх зэрэг өвчлөлүүд үүсдэг. Д аминдэмийг нарны гэрэл, хоол хүнс гэсэн хоёр эх үүсвэрээс авах боломжтой. Энгийн үед биед хоол хүнсээр авч байгаа кальцийн 15% шимэгддэг бол Д аминдэм ууснаар 65% болж нэмэгддэг. Хүн өдөрт хүнсээр 500-800 мг кальци авах ёстой бол өсөлтийн идэвхтэй насанд түүнээс ихийг шаарддаг
НАЙРЛАГА
Нэг дусалд 100IU Д3 агуулдаг. Найрлагадаа улаан буудай, глютин, шар буурцаг, эрдэнэ шиш, сүү, загасны орц агуулаагүй.
АНХААРУУЛГА
Хэт их хэмжээгээр хэрэглэхгүй байх