Монгол улс, Улаанбаатар хот

Now Селен 200mcg №90 капсул

Код: 0109187 Үйлдвэрлэгч: Now Foods Бренд: Now Foods Үйлдвэрлэсэн улс: Америк Капсул Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Зөвхөн насанд хүрэгчид өдөрт 1 ширхгийг хоолны үеэр ууна. 90 ширхэгтэй, 90 өдрийн хэрэглээ.

ТАЙЛБАР

Селен бол хүний бие организмд маш чухал хэрэгтэй элемент юм. Гэтэл хоол хүнсээр дамжуулан бидний авч буй селений хэмжээ хангалтгүй байдаг. Үс унах, хумс хугарах болон арьстай холбоотой үүсдэг янз бүрийн асуудлууд бол селен дутагдсаны анхны шинж тэмдгүүд юм. “Селен” аминдэм бол уг бодисын органик хэлбэр бөгөөд биед богино хугацаанд бүрэн шимэгддэг гэдгээрээ давуу талтай. Селен нь хүний бүх эд эс, бүх дотор эрхтнүүдэд агуулагдаж байдаг ба түүний найрлагад төрөл бүрийн аминхүчил болон байгалийн гаралтай аминдэмүүд бий. Уг бодис нь биохимийн урвалуудыг хурдасгаж, биемахбодь нөхөн сэргэх үйл явцыг хэвийн болгодог. Исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Селен нь липидүүд исэлдэх үйл явцыг зогсоохоос гадна бие организмыг залуужуулах үйлчилгээтэй учраас хүний биеийг аливаа халдварт тэсвэртэй болгодог. Хавдрын эсрэг үйлчилгээтэй. Түүнээс гадна, хавдар даамжран томрохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Уушги, гэдэс, түрүү булчирхай, умайн хүзүүний хавдрын эсрэг онцгой сайн нөлөө үзүүлж буй нь эмчилгээний явцад нотлогджээ. Дархлааг дэмжих үйлчилгээтэй. Хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Бие организмаас хорт бодисууд, хүнд металлууд, давс ба завсрын бүтээгдэхүүнүүдийг /метаболит/ гадагшлуулахад үр дүн сайтай бодис юм. Харшлын эсрэг үйлчилгээтэй. Гистамин нь харшлын урвалыг илрүүлдэг бол “Селенметионин” нь гистамин гадагшлахад саад болдог байна. Түүнээс гадна, бамбай булчирхайд асуудал үүссэн үед хэрэглэхийг зөвлөж байна. Бэлдмэлийг хэрэглэх үед йод нь бие организмд сайн шингэдэг. Түүнчлэн нөхөн үржихүйн тогтолцоо хямарсан үед Now Selenium-ийг хэрэглэж болно. “Селенметионин” нь үс, арьс ба хумсанд сайнаар нөлөөлдөг. Зүрхний үйл ажиллагаа доголдсон үед Now Selenium-ийг хэрэглэж болно. Мөн арьсны харшил ба мөөгөнцрийн халдварын үед өргөн хэрэглэдэг. Энэ бол арьсны элдэв төрлийн өвчнүүд ба харшлын үед орлуулшгүй чухал бэлдмэл юм.

НАЙРЛАГА

Selenium 200mcg

АНХААРУУЛГА

Зөвхөн насанд хүрэгчид хэрэглэнэ. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, эмчилгээ хийлгэж байгаа, эрүүл мэндийн онцгой нөхцөлтэй тохиолдолд эмчтэй зөвлөнө. Хүүхдээс хол хадгална уу.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883