Нэрсний баяжуулсан нунтаг 400мг №60
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
1 капсулаар өдөрт 2 удаа хоолны дараа усаар даруулан хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Нэрс жимс нь А, С, К1 аминдэм, манган, эслэг, био-идэвхт нэгдэл болох антоцианинаар баялаг ба илчлэг бага, тэжээллэг чанар өндөртэй бүтээгдэхүүн юм. Уг жимсэнд агуулагдах антоцианин хэмээх бодис нь хорт хавдар үүсгэдэг чөлөөт радикалуудыг устгах үйлчилгээтэй. А аминдэмээр баялаг учир нүдний хараанд сайн ба уг жимсэнд агуулагдах антиоксидантууд цусыг цэвэршүүлж, цусан дахь холестриний хэмжээг бууруулснаар зүрхний ачааллыг багасгаж, гэдэс дотор болон гадаад хэвлийн өөхлөлт багасгахад нөлөөлдөг.
НАЙРЛАГА
Хөвсгөл төв аймгаас сорчлон түүж, бэлтгэн, жимсэнд агуулагдах амин дэм эрдэс бодис, антоцианины хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр хатаан баяжуулж, GMP стандартаар баталгаажсан үйлдвэрт үйлдвэрлэв.
АНХААРУУЛГА
Орц найрлаганд орсон нэгдэлд харшилтай хүн болон заасан заавар дээрх хэмжээнээс хэтрүүлж хэрэглэж болохгүй. Хүүхэд хүрэхгүй газар хадгална уу. Нарны шууд тусгалаас хол, энгийн нөхцөлд, тасалгааны хэмд 24 сар хадгална.