Монгол улс, Улаанбаатар хот

ЗАГ ХҮЙТНИЙ ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУР

Код: 0109145 Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ЦОМГИЙН БҮРДЭЛ

  1. Тугалган уут:

■ Түргэвчилсэн оношлуур           

■ Чийг шингээгч (оношлуурыг хуурай байлгах зориулалттай)

■ Соруул (Дусаагуур)

  1. Шингэлэгч A болон Шингэлэгч B уусмал
  2. Бамбар 2 ширхэг
  3. Шинжилгээний сав болон таглаа
  4. Хэрэглэх заавар

 

Санамж: Эрэгтэй сорьц цуглуулахад зөвхөн нэг бамбар хэрэглэх ба. эмэгтэй сорьц цуглуулахад хувьд хоёр бамбар хэрэглэнэ.

 

 

 

Шинжилгээ хийх арга аргачилал

1. 300 мкл (ойролцоогоор 6 дусал) буфер А уусмалыг шинжилгээний савруу хийнэ.

2. Сорьцыг цуглуулахын тулд доорх зааврыг дагана уу.

 

(СОРЬЦ ЦУГЛУУЛАЛТ - ЭРЭГТЭЙ)

  1. Бамбарыг шодойн шээсний суваг руу оруулна.
  2. Бамбарыг 3-5 секундын турш зөөлөн даралтаар эргүүлж хучуур эдийн эсүүдийг цуглуулна
  3. Бамбарыг шээсний сүвэнд оруулсны дараа хэдэн секундын турш эргүүлнэ.
  4. Бамбарыг бохирдуулхаас сэргийлж гадны гадаргууд хүргэлгүй болгоомжтой авна.

 

 

(СОРЬЦ ЦУГЛУУЛАЛТ - ЭМЭГТЭЙ)

  1. Үтрээний ялгадасыг арилгахын тулд бамбар ашиглан зайлуулна.
  2. Хоёр дахь бамбарыг үтрээнд оруулна.
  3. Бамбарыг үтрээний хананд хагас минутын турш зөөлөн даралтаар эргүүлнэ.
  4. Бамбарыг бохирдуулахаас сэргийлж гадна гадаргууд хүргэлгүй болгоомжтой авна.

 

 

Шинжилгээний арга аргачилал (Үргэлжлэл)

  1. Сорьцтой бамбарыг шинжилгээний саванд хийж, сорьцыг шингэлэгч уусмалтай холихын тулд бамбарыг 5 минутын турш эргүүлнэ
  2. Шинжилгээний савнаас 300 мкл (ойролцоогоор 6 дусал) шингэлэгч В уусмалыг хийнэ. Шингэлэгч А болон В уусмалын хэмжээхэмжээ тэнцүү байх ёстой.
  3. Уусмалыг сайтар холихын тулд бамбараар 10 секундын турш эргүүлнэ.
  4. Бамбарыг авч хаяна.
  5. Шинэилгээний савыг таглаад зөөлөн эргүүлж холино.
  6. Соруулаар шинжилгээний савнаас 100 мкл (ойролцоогоор 4 дусал) уусмалыг соруулж оношлуурын шинжилгээний хэсэгт дусаана.
  7. Шинжилгээний хариуг 15 миниутын дараа шалгана. Түүнээс дээш хугацааны дараа шинжилгээний хариуг тодорхойлох нь шинжилгээний хариуг буруу тодорхойлох үндэс болно.

 

Шинжилгээний хариуг дүгнэх

A picture containing diagram

Description automatically generated

 

Эерэг (+)

Нил ягаан өнгийн зурвас шинжилгээний болон хяналтын хэсгийн мембран дээр гарч ирнэ.. Сорцыг заг хүйтэний халдвартай гэж үзнэ. Энэ тохиолдолд эмчид яаралтай хандаж баталгаажуулах шинжилгээ болон эмчилгээ хийлгэнэ үү

 

Сөрөг (-)

Нил ягаан өнгийн зурвас хяналтын хэсгийн мембран дээр гарч ирнэ. Сорьцыг заг хүйтэний халдваргүй гэж үзнэ.

 

Хүчингүй

Ямар нэгэн зурвас огт үүсэхгүй байх болон зөвхөн шинжилгээний хэсэгт зурвас үүсэж хяналтын хэсэгт зурвас үүүсэхгүй байх тохиололд шинжилгээний хариуг хүчингүйд тооцно Шинжилгээг дахин шинэ оношлуур ашиглан давтан хийхийг зөвлөж байна.

 

 

ТАЙЛБАР

iCare заг хүйтэн өвчний халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур нь шээсний замын сорьцонд заг хүйтэн өвчний эсрэгтөрөгчийг илрүүлнэ. Заг хүйтэн бол Neisseria gonorrhoeae бактериар үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин юм. Бактери нь нөхөн үржихүйн замын чийглэг дулаан хэсэгт, мөн анус, улаан хоолой, нүд, аманд үрждэг. Заг хүйтэн өвчтэй ихэнх эмэгтэйчүүд, мөн зарим эрчүүдэд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй үүнийг далд халдвар гэдэг. Эмнэлзүйн шинэ тэмдэг : шээх үед халуу дүүгэх, шодой, үтрээнээс өнгөт (ногоон, шар, цагаан) ялгадас гарах, төмсөг хавагнах, өвдөх зэрэг. Заг хүйтэн өвчний эмчилгээ хийлгээгүй тохиолдолд нөхөн үржихүйн эрхтэний эргэшгүй өөрчлөлтөнд оруулж, үргүйдэлд хүргэж, цус болон үе мөч рүү үсэрхийлж, амь насанд эрсдэлтэй байдалд хүргэнэ.

АНХААРУУЛГА

АНХААРУУЛГА

1.          Хугацаа нь дууссан оношлуур ашиглахыг хориглоно.

2.          Хэрэв оношлуурын дотор савлагааны битүүмжлэл алдагдсан тохиолдолд оношлуурыг хэрэглэхийг хориглоно

3.          Гадуур хэрэглэнэ. Амандаа хийхийг хориглоно.

4.          Буфер А ба Б буферийг хольж болохгүй.

5.          Биеэс авсан бүх төрлийн сорьцыг халдварын эрсдэлтэй гэж үзнэ.

6.          Арчдасын бохирдол нь шинжилгээний хариуг буруу гархад нөлөөлнө.

7.          Хэрэглэсний дараа хаяна уу. Оношлуурыг нэгээс дээш удаа хэрэглэхийг хориглоно

УСТГАЛ: Хэрэглэсэн оношлуур халдварын эрсдэлтэй тул оношлуурын бүрдэлийг зохих ёсоор устгана уу.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883