Тасигна 200мг №28 шахмал
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Миелолейкозын эмчилгээнд хэрэглэнэ. Архагших шатандаа (АШ) орсон бөгөөд филадельфийн хромосомын дагуу эерэг гарсан архаг миелолейкозтой (АМЛ) хэмээн анхны удаа оношлогдсон насанд хүрэгчдийн эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Идэвхтэй бодиc нэг ширхэг капсулд 165,45 мг Нилотинибийн гидрохлорид моногидрат агуулагдах бөгөөд энэ нь усгүй суурьтай 150 мг нилотиниб эсвэл 220,6 мг Нилотинибийн гидрохлорид буюу 200 мг Нилотинибийн суурьтай тэнцэнэ. Туслах бодисууд лактозын моногидрат, кросповидон, полоксамер 188, цахиурын усгүй коллоид давхар исэл, магнийн стеарат, желатин, титаны давхар исэл (Е171), төмрийн исэл шар (Е172), төмрийн улаан исэл (Е172), 150 мг-ын хар өнгийн капсулд –төмрийн хар исэл (Е172).
АНХААРУУЛГА
Тууралт, загатнах, толгой өвдөх, дотор муухайрах, сульдах, хэвлийн дээд хэсгээр өвдөх, тууралт, загатнах,булчин агчих, яс янгинах, мөчдөөр өвдөх, толгой эргэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй