Розувастатин 5мг №100 Towa Pharmaceutical Co.,Ltd
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгчдэд розувастатин эмийн эхлэх тунг 2.5мг-аар өдөрт нэг удаа хэрэглэхийг зөвлөдөг. Бага нягтралтай липопротеин-холестерол(LDL-cholesterol)-ыг яаралтай бууруулах шаардлагатай байгаа эмчлүүлэгчдэд энэ эмийг 5мг тунгаар эхэлж болно. Розувастатин эмийг 2.5мг эсвэл 5мг тунг эмчлүүлэгчийн нас болон шинж тэмдэг дээр тулгуурлан өөрчилж болох ба эмчилгээг эхэлснээс эсвэл тунг ихэсгэснээс хойш 4 долоо хоногийн дараа бага нягтралтай липопротеин-холестерол(LDL-cholesterol) хангалтгүй хэмжээгээр буурсан тохиолдолд, 10мг хүртэл аажмаар ихэсгэх боломжтой.
Розувастатин эмийн 10мг тунг цааш өдрийн 20мг хүртэл ихэсгэх боломжтой. Гэвч энэ нь зөвхөн, энэ эмийг 10мг тунгаар хэрэглэх үед, нягтралтай липопротеин-холестерол(LDL-cholesterol)-ын хэмжээ нь хангалттай хэмжээгээр буурахгүй байгаа удамшлын гиперхолестеролемийн хүнд хэлбэртэй эмчлүүлэгчдэд хийгдэнэ.
ТАЙЛБАР
[ХЭРЭГЛЭХ ЗААЛТАНД ТАВИГДАХ БОЛГООМЖЛОЛ]
- Зохих нарийвчилсан шинжилгээг урьдчилан хийж, гиперхолестеролеми эсвэл удамшлын гиперхолестеролеми илэрсэн тохиолдолд, энэ эмийг хэрэглэх талаар анхаарч үзэх нь зүйтэй.
- Гомозигот удамшлын гиперхолестеролемитэй эмчлүүлэгчдэд энэ эмийг, эмийн бус эмчилгээ болох бага нягтралтай липопротеин-аферез(LDL-apheresis)-д нэмэлтээр эсвэл эдгээр эмчилгээ зохихгүй байгаа тохиолдолд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Розувастатин кальци JP
5.2мг
(Розувастатин 5мг хэлбэрээр)
АНХААРУУЛГА
[ТУН БА ХЭРЭГЛЭХ ҮЕИЙН БОЛГООМЖЛОЛ]
- Креатининий клиренс 30 мл/мин/1.73м2 -тай байгаа эмчлүүлэгчдэд энэ эмийг 2.5мг тунгаар хэрэглэж эхлэх бөгөөд хоногийн дээд тун нь 5мг байна. (“Болгоомжтой хэрэглээ” хэсгийг харна уу)
- Энэ эмийг 20мг тунгаар хэрэглэх нь бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Энэ эмийг 20мг тунгаар хэрэглэж байгаа эмчлүүлэгчийн бөөрний үйл ажиллагааг, 12 долоо хоног хүртэлх хугацаанд сар бүр, цаашид тогтмол (6 сар тутамд нэг удаа г.м.) нарийн хянаж байх шаардлагатай.