Монгол улс, Улаанбаатар хот

гель AC-cure MLE 15 гр

Код: 0534019 Үйлдвэрлэгч: DongKoo Бренд: DongKoo Үйлдвэрлэсэн улс: Солонгос Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Анх удаа хэрэглэхэд сорил хийж түрхэнэ. Эхлээд 3-5 батганд түрхээд улайлт, загатнаа зэрэг цочрол үүсгэхгүй бол бусад хэсэгт түрхэж эхэлнэ. Өдөрт 1 удаа оройд, зөвхөн батгатай хэсэгт цэгчилж нимгэн түрхэж хэрэглэнэ. Эмчилгээний түршид өдөр нь нарны хамгаалалтын тос хэрэглэнэ. Учир нь гуужуулах үйлчилгээтэй тул арьсыг нарны гэрлээс хамгаалах шаардлагатай. Эмчилгээний үргэлжилэх хугацааг эмч шийдэх ба ихэнх тохиолдолд эмчилгээ эхлэснээс хойш 1-4 долоо хоногт үр дүнгээ үзүүлж эхлэдэг.

ТАЙЛБАР

Эмчилгээний гелэн түрхлэг нь бүх төрлийн батгашилт, үрэвслийг бууруулах үйлчилгээтэй. MLE  буюу Multi Lamellar Emulsion технологи ашигласан тул арьсыг цочроох чанар буурсан. 9-с дээш насныхан хэрэглэнэ. Үрэвсэлгүй батга, хар батга, цагаан батга, үрэвсэлт батга (дунд болон хүнд зэргийн батга), идээт үрэвсэлт батга, идээт цэврүүт батга, хөндийт батга, зангилаат батганы эмчилгээнд тус тус хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Адапалан, ретиноид буюу витамин А-ын уламжлал, Бензойл Пероксид (BPO – Benzoyl Peroxide).
 

АНХААРУУЛГА

Нойтон арьсанд түрхэхгүй. Учир нь гельний үйлчилгээ суларна. Нүүрэнд бүхэлд үрж түрхэж болохгүй. Учир нь эрүүл арьсыг цочроож гэмтээх эрсдэлтэй. Жирэмсэн хүн хэрэглэхийг хориглоно. AC Hydra чийгшүүлэх тос түрхсэний дараа AC cure gel түрхэх, түрхэх давтамжаа багасгах (2 хоногт 1 удаа), ингэсэн ч цочирч байвал эмчилгээгээ түр эсвэл бүр мөсөн зогсооно. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883