Олазоль 80гр - аэрозоль
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Гадуур хэрэглэнэ. Шарх болон гэмтсэн эд эсийн идээ бээр үхжсэн талбарыг цэвэрлэн авч хаяад шархны гадаргууд эмийн бодистой хөөсөө жигд бүрхэж цацаж өдөр бүр эсвэл өнжөөд хэрэглэнэ. Харин нээлттэй шарх түлэгдэлтийн үед эд эсийн үрэвсэл,нөхөн төлжилтийн байдлаас шалтгаалан өдөрт 1-4 удаа хэрэглэнэ. Курс эмчилгээг эмчлэгч эмчийн заалтаар хийнэ. Нэг баллон хөөсөөр 1-5 см хэмжээ бүхий шарханд жигд цацхад 10-15 удаа хэрэглэхэд хүрэлцэнэ.
ТАЙЛБАР
Халдварлагдсан шарх / удсан эдгэдэггүй шарх/ яр түлэгдэлт, нянгийн гаралтай үлд намарс, загатнаа, арьсны ажилбар.
НАЙРЛАГА
Чацарганы тос 7.20 г Хлорамфеникол -2.16г Бензокаина /анестезин/-2.16г Борын хүчил -0.36г Туслах бодис: Троламин-2.16г Ланолин/усгүйжүүлсэн/-0.36г Стеариновын хүчил-2.88г Глицерол-7.20г Цэвэршүүлсэн ус 47.52г Хладоны холимог 22ба 142 В/дифторхлорметан +дифторхлорэтан/-8.00г
АНХААРУУЛГА
Харшлын урвал, гаж нөлөө илэрсэн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг зогсоож, эмчид хандана уу! Хадгалах нөхцөл: Хуурай ,15С-ээс дээшгүй нөхцөлд,галын эх үүсвэр,нарны шууд тусгалаас хол хүүхэд хүрэхгүй газарт хадгалана.