SVAKOM Nova Kegel Ball /green/
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Зориулалтын угаагч шингэн эсвэл буцалсан усаар сайтар угааж цэвэрлэсний дараа хуурай болтол нь арчиж хэрэглэнэ. Суугаа эсвэл хэвтээ байрлалтайгаар биеэ суллан үтрээндээ кегел бөмбөлгийг далд ортол нь шургуулна. Бөмбөлгийг байршуулсан хугацаандаа алхах, гүйх, йога хийх, зэрэг хөдөлгөөнийг хийвэл суурь булчингийн агшилтад илүү нөлөөлдөг. Nova бөмбөлгийг хэрэглэсний дараа зориулалтын угаагчаар угаах эсвэл бүлээн усаар угаагаад хуурай газар хадгална. Бөмбөлөг 1 эхний 30 хоногийн турш өдөрт 30 минутын хугацаанд 49 гр бүхий 1 бөмбөлөгтэйг хэрэглэнэ. Бөмбөлөг 2 дараагийн 30 хоногт 75 гр-тай 2 бөмбөлөгтөйг хэрэглээд 30 хоног болоход та суурь булчингаа удирдаж сурсан байх болно. Бөмбөлөг 3 сүүлийн 30 хоногт 95 гр бөмбөлгийг хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Кегел бөмбөлгийн ач тус нь цагаан мах эргэхээс сэргийлнэ. Сексийн үед авдаг таашаалыг нэмэгдүүлнэ. Үтрээг бариу, чанга болгоно. Үтрээний суурь булчинг чангалахаас гадна давсаг суларч, шээс задгайран цистит хөдлөхийг зогсооно.
НАЙРЛАГА
Зөөлөн силиконон материалаар бүрсэн. Усны хамгаалалттай, цэвэрлэхэд хялбар. Дотроо 3 төрлийн өөр өөр жинтэй бөмбөлгүүдтэй. Сугалан авахад хялбар силиконон оосортой. Байгальд ээлтэй материалтай.
АНХААРУУЛГА
Өдөр бүр хэрэглэх нь үр дүнгээ үзэхэд маш их нөлөөлөх учраас зааврын дагуу тогтмол хэрэглэх нь чухал. Сарын тэмдгийн үед хэрэглэхгүй, завсарлана. Төрсөн бол 3 сарын дараа, үр хөндүүлсэн бол 30 хоногийн дараа бусад мэс ажилбар хийлгэсэн үед эмчийн бэлгийн харьцаанд орж болно гэсэн хугацаанаас эхэлж хэрэглэнэ. Үтрээний булчингаа дасгалжуулахыг хүссэн бүхий л үед 3 бөмбөлгөө дахин хэрэглэх боломжтой.