Тромбопол 75мг №30 - шахмал
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
75 мг тунтайг 1-2 шахмалаар хооллох үед эсвэл хоолны дараа ууна.
ТАЙЛБАР
Зүрхний шигдээсийн үед өвчтөнийг үхэлд хүргэх хүндрэлийг багасгах, хоёрдогч цус харвалтаас сэргийлэх, тогтвортой, тогтворгүй стенокарди үеийн үхэлд хүргэх хүндрэлийг бууруулах, зүрх судасны эмгэг үүсгэх хүчин зүйлээс (чихрийн шижин, цусанд липидийн хэмжээ ихэссэн, артерийн даралт ихдэлт, таргалалт, тамхи татах, өндөр настан) шалтгаалж зүрхний булчингийн хурц цус харвалтын эрсдэлийг бууруулах, Гүний венийн тромбоз үүсэх, удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байснаар уушгийн артерийн тромбоэмболи (мэс заслын дараа), зүрх судасны эмгэг үүсгэх хүчин зүйлээс (чихрийн шижин, цусанд липидийн хэмжээ ихэссэн, артерийн даралт ихдэлт, таргалалт, тамхи татах, өндөр настан) шалтгаалж зүрхний булчингийн хурц цус харвалтын эрсдэлийг бууруулах зэрэгт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Ацетилсалицилийн хүчил 75 мг
АНХААРУУЛГА
Эмийн найрлага дах үндсэн болон туслах бодис, бусад стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлд хэт мэдрэг болон ходоод арван хоёр хуруу гэдэсний шархлааны сэдрэлийн үед, цус алдалт, бронхын багтраа, жирэмсний I, III дэх гурван сар, хөхүүл үед тус тус хэрэглэхгүй. Цээж хорсох, хоолонд дургүй болох, аюулхай орчмоор өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, толгой эргэх, чонон хөрвөс, мэдрэлийн судалны хаван, бронх агчих, ринит, нулимс гоожих, чих шуугих, тууралт, салст бүрхүүлээс цус шүүрэх гаж нөлөө илэрч болзошгүй.