Кальцийн глюконат 500мг №100
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө нунтаглана. Насанд хүрэгсдэд 1-3 г-ыг (2-6 шахмал), 3-4 настай хүүхдэд 1 г-аар (хоногийн дээд тун 3 г), 5-6 настайд 1-1.5 г-аар (хоногийн дээд тун 4.5 г), 7-9 настайд 1.5-2 г-аар (хоногийн дээд тун 6 г), 10-14 настайд 2-3 г-аар (хоногийн дээд тун 9 г) тус тус өдөрт 2-3 удаа хоолны өмнө уулгана. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд 1-3 г-аар өдөрт 2-3 удаа (хоногийн дээд тун 9 г) ууж хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Бамбайн ойролцоох булчирхайн үйл ажиллагааны дутагдал, харшлын өвчнүүд (чонон хөрвөс, шар усны өвчин, судас мэдрэлийн хаван, гуурсан хоолойн багтраа, эмийн харшил), туяаны өвчин, зүрхний дутагдал, төрөл бүрийн шалтгаант цус алдалт (умайн цус алдалт, цустай цэр гарах, хагалгааны өмнө болон дараа ходоод гэдэснээс цус алдах), цусархаг эмзэгшил зэрэг хэрэглэхээс гадна ясны сүрьеэ, ясны идээт үрэвсэл, сульдаа, ясны хугарал, магнийн давсны антидот болгон хэрэглэх ба мөн хурган чихний хүчил, фторт хүчлийн давсууд, хар тугалга, мөнгөн ус, фосгений хордлогуудын үед тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Нэг шахмал нь 500 мг кальцийн глюконатыг агуулна. Туслах бодисууд натрийн карбоксиметил цардуул, тальк, магнийн стеарат
АНХААРУУЛГА
Эмийн бодис ба бэлдмэлийн найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэг байх, шээсээр кальци ихээр алдах, нефроуролитиаз (кальцийн), саркоидоз өвчний үед, зүрхний гликозидтой хамт; 3 хүртэлх насны хүүхдэд, тромбоз, тромбофлебит, атеросклерозын үед хэрэглэхийг хориглоно.