Фосил 800мг №60 - Шахмал
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Фосфатын холимог хэрэглээгүй өвчтөнд Севеламер Гидрохлоридын эхлэх тун 800-1600мг. 800мг тунгаар нэг удаа эсвэл 400мг тунгаар хоёр удаа хэрэглэнэ. Сийвэнгийн фосфорын түвшинд суурилан хооллох үед нэг шахмалыг ууна. Фосфатын холимог хэрэглээгүй өвчтөнд Севеламер Гидрохлорид өвчтөнд 1 ширхэг шахмалаар эхлэн ууна.
ТАЙЛБАР
Севеламер Гидрохлоридыг гемодиализтай бөөрний архаг эмгэгтэй өвчтөнд сийвэнгийн фосфорыг хянахын тулд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Хальсан бүрхүүлт шахмал бүрт Севеламер Гидрохлорид 800мг
АНХААРУУЛГА
Севеламер гидрохлорид удаан хугацаанд хэрэглэхэд илэрсэн гаж нөлөөний бүртгэлд толгой өвдөх, халдвар, гипертензи, гипотензи, тромбоз, суулгалт, ядрах, диспепси, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, ханиалгах шинж багтана. Севеламер гидрохлорид хэрэглээнд бусад бүргэгдсэн гаж нөлөө арьсны загатнаа, тууралт, хэвлийгээр өвдөлт үүссэн гэж тэмдэглэгдсэн.