Силверкант 1% 250гр (Мөнгөжүүлсэн тос )
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өдөрт 1-2 удаа ойролцоогоор 1.6мм зузаантайгаар түрхэнэ. Гадуур нь боолт хийж болно. Мөнгөний Сульфадиазины кремийг тухайн түлэгдэлт эдгэртэл түрхэх буюу эсвэл тухайн түлэгдсэн хэсэгт арьс нөхөхөд бэлэн болтол үргэлжлүүлэн хэрэглэнэ
ТАЙЛБАР
Мөнгөжүүлсэн түлэнхийн тос Бактерийн эсрэг үйлдэлтэй. II болон III зэргийн түлэгдэлттэй өвчтөнд шархыг халдварлахаас урьдчилан сэргийлэх зорилгоор болон эмчилгээнд нэмэлт болгон хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Силвер сульфадиазин 1%
АНХААРУУЛГА
Мөнгөний Сульфадиазины 1%-н кремийг Мөнгөний Сульфадиазин буюу бэлдмэлийн найрлаганд орсон бусад аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
Учир нь Сульфаниламидын бэлдмэлийн эмчилгээ нь цөмт шарлалт (kernicterus) үүсэх эрсдэлийг ихэсгэдэг болох нь тодорхойлогдсон бөгөөд Мөнгөний Сульфадиазины кремийг жирэмсэн буюу жирэмсний хожуу үед, мөн түүнчлэн дутуу нярай хийгээд төрсний дараах 2 сар хүртлэх насны хүүхдэд хэрэглэхгүй.