Монгол улс, Улаанбаатар хот

Йодовидон 200гр №10

Код: 0106354 Үйлдвэрлэсэн улс: Герман Жоргүй
11,100₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно. 

ТАЙЛБАР

Иодын дутагдлаас сэргийлэх (жишээ нь нутагшмал бахлуур болон иодын дутагдлаас үүссэн бахлуурыг тайрах мэс заслын дараа). Хүүхэд (ялангуяа  хөхүүл болон өсвөр насны) болон насанд хүрэгсдийн  (залуу насны) тархмал эутиреоид бахлуурын эмчилгээ.

НАЙРЛАГА

1 шахмалд идэвхтэй бодис калийн иодид 0,262мг (0,2мг иодидтой тэнцүү). Туслах бодис лактозын моногидрат, хөнгөн суурьт магнийн карбонат, желатин, цардуул натрийн гликолят (А тип),  коллоид усгүй кремнийн хоёрч исэл, магнийн стеарат тус тус агуулагдана.

АНХААРУУЛГА

Ямар ч насны хүнд иодидыг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх үед, түүнчлэн нярай хүүхэд, хүүхэд, өсвөр насныханд эмчилгээний зорилгоор хэрэглэх үед гаж нөлөө ажиглагддаггүй. Гэвч бамбай булчирхайн бие даасан том хэмжээний голомт байгаа үед болон иодыг хоногт 150мкг-с их тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд илэрхий гипертиреозын шинж илэрч болохыг бүрэн үгүйсгэж болохгүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883