Вита С 500мг №60 шахмал
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Урьдчилан сэргийлэх зорилгоор: 500мг: 8-14 насны хүүхдэд 1 ширхгээр хоногт 1 удаа, 14-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 ширхгээр хоногт 2 удаа хоолны дараа хэрэглэнэ. 1000мг тунгаар 14-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 ширхгээр хоногт 1 удаа хоолны дараа хэрэглэнэ. Эмчилгээний зорилгоор- 500мг: 8-14 насны хүүхдэд 1 ширхгээр хоногт 1-2 удаа, 14-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 ширхгээр хоногт 2-4 удаа хэрэглэнэ. 1000мг: 14-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 ширхгээр хоногт 1-2 удаа хоолны дараа хангалттай хэмжээний усаар даруулж ууж хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Аскорбины хүчлийн дутагдал, түүний улмаас үүсэх өвчний цогц эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: чийг бам өвчин гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт ханиад, халдварт өвчнүүд, хордлогын үед дархлаа бууралтыг дагалдсан өвчнүүд, цус шингэлэх эм хэт ихээр ууснаас цусны судасны нэвчилт эмзэг байдал нэмэгдэх, элэгний өвчин (гепатит А, архаг гепатит, элэгний хатуурал), жирэмсэн эмэгтэйчүүдийн нефропати, удаан хугацаагаар эдгэрдэггүй шарх, ясны хугарал, дистрофи, нүүрс ус, өөх тосны солилцооны эмгэг, атеросклероз; дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны алдагдал, аддисоны өвчин зэргийн үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Нэг шахмал нь 500 мг, 1000 мг аскорбины хүчил агуулна. Туслах бодисууд: Лактоз, поливинилпирролидон к-30, коллидон СЛ, магнийн стеарат.
АНХААРУУЛГА
Хоол боловсруулах замын салст бүрхэвчийг цочроох, диспепси, дотор муухайрах, бөөлжих, цээж хорсох, суулгалт, ходоод агших мөн бусад эрхтэн тогтолцооны гаж нөлөө илэрч болно. Бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Мөн цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин, бөөр чулуужих, хүнд хэлбэрийн бөөрний дутагдал, фенилкетонуритай эмчлүүлэгчид хэрэглэхийг хориглоно. Аскорбины хүчил нь бага зэргийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй тул оройн цагаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Цусны бүлэгнэлт нэмэгдсэн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Аскорбины хүчлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь түүний өөрийн бодисын солилцоог хурдасгах бөгөөд үүний үр дүнд эмчилгээг зогсоосны дараа парадоксаль гиповитаминоз үүсч болно Аскорбины хүчил агуулсан бусад бэлдмэлүүдтэй зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй. Аскорбины хүчлийн шимэгдэлт нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах, энтерит, ходоодны шүүрэл дарангуйлагдах үед өөрчлөгдөж болно. Жирэмсэн үеийн судалгаа хийгдээгүй ба зөвхөн эмчийн заавраар эхэд үзүүлэх ашиг тус нь урагт нөлөөлөх болзошгүй эрсдэлээс их гэж үзсэн тохиолдолд хэрэглэнэ.