Септидин 10%-500мл гадуур хэрэглэх уусмал
Код: 0107206
Үйлдвэрлэгч: Монос Эмийн үйлдвэр
Бренд: Монос Эмийн үйлдвэр
Үйлдвэрлэсэн улс: Монгол
Жоргүй
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
- Хэрэглэх заалт:
- Бүх төрлийн мэс заслын шарх, хөлдөлт, түлэгдэл, гэмтлийн шарх, шүдний сувгийн эмчилгээний үед халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх
- Гар болон өвчтөнд хүрэлцэх бусад хэсгийн халдваргүйтгэл
- Хатгалт, биопси, зүсэлт хийхийн өмнө арьс салстын бүтэн болон хэсэгчилсэн халдваргүйтгэл
- Шүдний сувгийн сурвалжийн ариутгал, халдваргүйтгэл
- Катетер болон үрэвслийн шингэн дамжих гуурс орчмын халдваргүйтгэл
- Төрөхийн үзлэг оношилгоо болон мэс ажилбарын өмнө болон хойно үтрээний халдваргүйтгэл
- Бактери, мөөгөнцөр, вирусээр үүсгэгдсэн арьсны халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх
- Чихрийн шижингийн үеийн хөлийн шарх, тэжээл дутлын шархлаа, хэвтрийн холголт цооролтын эмчилгээ
- Хомхой долоох буюу амны салстын герпес, бэлэг эрхтний герпесийн эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
- Хэрэглэх арга ба тун: Бэлдмэлийг угаах, шавших, шүрших, боолт хийх, түрхэх мөн гүн шарханд чихээс, тампон тавих байдлаар хэрэглэнэ.
ТАЙЛБАР
- Эмийн эмчилгээний бүлэг: Үжилгүйжүүлэх бэлдмэл
- Эм судлалын үйлдэл: Чөлөөт йод нь комлекс нэгдлээс хялбар чөлөөлөгдөж улмаар нянгийн эсийн ханаар дотогш нэвтэрч уургийн бүтцийг эвдэж, нуклейн хүчлийн нийлэгжлийн саатуулснаар үхүүлэх нөлөө (бактериоцит) үзүүлнэ. Повидон-йод исэлдэн ангижрах урвалд оролцож, TNF-α, β галактозидаза ферментүүдийн ялгаралтыг саатуулж, металопротеиназын нийлэгжилтийг дарангуйлж, моноцит, Т-лимфоцит ба макрофаг эсийг идэвхжүүлэх замаар үрэвслийн эсрэг нөлөөлнө. Йодын сулруулсан уусмалыг арьс салст бүрхүүлд түрхэж хэрэглэхэд аргаах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ, йод биед хялбар шимэгдэж, цусанд орж диссимиляцийн процессыг хурдасгаж, цусан дахь холестрины хэмжээг багасган липопротеиназ, фибринолизийн идэвхийг нэмэгдүүлэн, эдийн нэвчих чанарыг ихэсгэж нөлөөлөх тул архаг үрэвслийн голомтыг бууруулна. Мөн бактери, вирус, спор, мөөгөнцөр, энгийн бичил биетний эсрэг идэвхтэй үйлчилнэ. Харин өндөр концентрацитай уусмал нь цочроох, түлэх үйлдэл үзүүлнэ.
НАЙРЛАГА
- Эмийн найрлага:
- 1 мл уусмалд 75мг повидон йод буюу 7.5мг чөлөөт йод агуулна.
- 1 мл уусмалд 100мг повидон йод буюу 10мг чөлөөт йод агуулна.
- Туслах бодисууд: ноноксинол, глицерин, лимоны хүчил, натрийн гидрофосфат, натрийн гидроксид.
АНХААРУУЛГА
- Гаж нөлөө: Харшлын урвал йодод харшилтай өвчтнүүдэд ховор тохиолдоно. Хэрвээ йодтой холбоотойгоор харшлын урвал илэрвэл хэрэглэхийг зогсооно. Хэсэг газарт повидон йодын тун хэтрэх үед чөлөөлөгдсөн йод нь арьсны улайлт, үхжилт, арьсны салст бүрхүүлийг цочроож архаг хордлогод (йодизм) хүргэж болно.
- Хориглох заалт:
- Йод болон бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.
- Анхааруулга: Зөвхөн гадуур хэрэглэнэ.
- Бэлдмэлийг хэрэглэх явцад амьсгалж, залгихаас болгоомжил.
- Уусмалын өнгө өөрчлөгдөж өнгөгүй болсон бол хэрэглэхгүй.
- Нүдэнд оруулахаас зайлсхийх ба орсон тохиолдолд усаар зайлж угаана.