Монгол улс, Улаанбаатар хот

Бетос 0.05% крем

Код: 0106603 Үйлдвэрлэгч: Монос Эмийн үйлдвэр Бренд: Монос Эмийн үйлдвэр Жоргүй
1,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
  • Хэрэглэх заалт: Бетос 0.05% крем эмийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
    • Харшлын гаралтай загатнаа
    • Экзем
    • Энгийн, цочмог дерматит
    • Хайрст үлд
  •   Тун, хэрэглэх арга: Арьсны гэмтэлтэй хэсэгт хоногт 2 удаа /өглөө, орой/ нимгэн үеэр түрхэнэ. Эмчилгээг 2-4 долоо хоног хүртэл үргэлжлүүлнэ. Хүнд хэлбэрийн харшлын үед эмчийн тусгай зааврын дагуу хоногт 2-оос дээш удаа түрхэж болно.
ТАЙЛБАР
  • Эм судлалын үйлдэл: Бетаметазон нь хэсэг газарт хэрэглэх глюкокортикостероид бөгөөд үрэвсэл намдаах, харшлын гаралтай арьсны загатнаа, хаванг бууруулах үйлдэлтэй.
  • Бетаметазоныг гадуур түрхэхэд арьсны гадаргуугаар маш хурдан нэвчиж, үрэвслийн голомтонд байгаа медиаторууд болон лизосомын ферментийн чөлөөлөгдөх, лейкоцитийн хуримтлалыг зогсоох, фагацитозыг дарангуйлах, судасны ханын нэвчимхий чанарыг бууруулах замаар үрэвслийн эсрэг ба үрэвслийн хаван бууруулах үйлдэл үзүүлнэ.

 

 

НАЙРЛАГА
  • Эмийн найрлага: 1 г кремд 0.64 мг бетаметазоны дипропионат буюу 0.5 мг бетаметазон агуулагдана.
  • Туслах бодис: Пропиленгликоль, кремофор А6, глицерол моностеарат, шингэн парафин,
АНХААРУУЛГА
  • Гаж нөлөө: Бэлдмэлийг түрхсэн хэсэгт улайх, загатнах, хорсох, хуурайших, арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.
  • Хориглох заалт:
    • Бетаметазонд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
    • Салхин цэцэг, энгийн херпес, ил шарх, арьсны улайлт, батгашил, арьсны хорт хавдар, арьсны дархлалын урвал суларсан үед хэрэглэхийг хориглоно.
    • Хөхүүл эх болон 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
  • Анхааруулга: Чихрийн шижин, сүрьеэ, нүдний даралт ихтэй хүмүүс кремийг удаан хугацаагаар их талбайд хэрэглэх тохиолдолд эмчийн зааврын дагуу эмчилгээг хийнэ.
  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөсөн эмэгтэйчүүд болон хөхүүл эхчүүд эмчийн хяналтын доор хэрэглэнэ.
  • Эмийн харилцан нөлөө: Бетаметазоныг гадуур хэрэглэхэд бусад эмтэй харилцан нөлөөлөл тогтоогдоогүй.
  • Хадгалах  нөхцөл:  Бетос  0.05%  кремийг  хуурай,  25С  дээшгүй  хэмд,  гэрлээс  хамгаалж,  хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883