Монгол улс, Улаанбаатар хот

Антисепт Х 0.2%-200 мл ам зайлах уусмал

Код: 0107224 Үйлдвэрлэгч: Монос Эмийн үйлдвэр Бренд: Монос Эмийн үйлдвэр Үйлдвэрлэсэн улс: Монгол Капсул Жоргүй
7,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хэрэглэх арга:

Өглөө, оройд шүдээ угаасны дараа, 15мл уусмалаар 30 секундийн турш амаа зайлна. Антисепт-Х нь өвөрмөц гашуувтар амттай тул хоолны дараа хэрэглэхэд тохиромжтой ба амаа зайлсны дараа 30 минутын турш юм идэх, уух, ямар нэгэн уусмалаар зайлах, амаа угаахаас зайлсхийнэ.

 

ТАЙЛБАР

Хэрэглэх заалт:

  • Амны хөндийн бактери, мөөгөнцөр, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх болон тэдгээрээс үүсэлтэй амны хөндийн өвчнүүдийнийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй (Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Actinomyces viscosus, Candida albicans эмчилгээнд хэрэглэнэ. Антисепт Х 0.2% ам зайлах уусмал нь грамм эерэг, сөрөг бактер, Streptococcus mutans, Streptococcus sanguis, Fusobacterium nucleatum, Neisseria sicca, Veillonella parvula, Escherichia coli, Enterococcus hirae). Мөн мөөгөнцөр, вирусийн эсрэг үйлдэлтэй (H1N1, H3N2 вирусийг 3 минутын дотор, SARS CoV 2 вирусийг 30 секундийн дотор устгана).
  • SARS CoV 2 вирусийн халдварын үед болон халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд үр дүнтэй.
  • Хөнгөнөөс хүнд хэлбэрийн буйлны үрэвслийн үед (gingivitis) амны хөндийн бактерийн халдварыг, буйлны улайлт, хавдалт, цус гаралт зэрэг шинж тэмдгүүдийг арилгана.
НАЙРЛАГА

Нэг флакон нь хлоргексидины глюконат, ксилитол, цэвэршүүлсэн ус агуулна.

АНХААРУУЛГА

Анхаарах болгоомжлох зүйлс:

  • Хлоргексидины глюконатад хэт мэдрэг, харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй
  • Хүүхэд хүрэхээс хол байлга
  • Шингэлэхгүй шууд хэрэглэнэ
  • Нүдэнд орохоос болгоомжил
  • Ууж хэрэглэхийг хориглоно
  • Антисепт Х – ыг урт хугацаанд курс эмчилгээнд хэрэглэх тохиолдолд амны хөндийн гадаргуу, шүд, хэлний уг хэсгийг шарлуулж болзошгүй бөгөөд шүдний профилактикаар арилгах боломжтой. Маш ховор тохиолдолд эргэшгүй шарлалт үүсгэнэ.
  • Нүдэнд орсон тохиолдолд 15-20 минут урсгал усаар зөөлөн зайлж, эмч эмнэлгийн байгууллагад яаралтай хандах
  • Антисепт Х – г санаандгүй залгисан, уусан тохиолдолд яаралтай эмчид хандана. Бага насны хүүхэд (биеийн жин 10 кг буюу түүнээс бага) 120мл ба түүнээс их 0.2% Антисепт Х-г залгисан тохиолдолд хордлогын шинж тэмдэг илэрнэ. Хэрэв Антисепт Х-г хэт ихээр залгиж, хордлогын шинж тэмдэг буюу дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, ходоод гэдэсний хямрал зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
  • Антисепт Х нь хоол боловсруулах замаар маш муу шимэгддэг ба ойролцоогоор 90% нь биед шимэгдэлгүй өтгөнөөр гадагшлах ба 1-ээс бага хувь нь биед шимэгдэж  шээсээр гадагшилна.

Хадгалах нөхцөл: 15-300С температурт гэрэл болон ил галаас хол, сайтар таглаж, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883