Артишокны цай
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өдөрт 1-2 удаа хандалж ууна.
ТАЙЛБАР
Артишок нь харьцангуй сайн судлагдсан хүнсний болон эмийн зориулалттай ургамал юм. Найрлагадаа 15% хүртэл нүүрс ус, 3% уураг, 0.1% тос энэ ургамал кальци, төмрийн давс, С, В1, В3, Р, каротин, инулинээр баялаг. Кофейн, хинн, хлорген, гликолевин, глицерин зэрэг органик хүчил агуулна. Гадна талын навчнуудад эфирийн тос агуулагдах тул сайхан үнэртэй. Цинарин гэдэг биологийн идэвхит гликозид агуулна. 100 гр артишок 57 ккал илчлэгтэй. Организмаас холестерин, хорт бодисыг зайлуулна. Элэгний үйл ажиллагааг дэмжинэ. Цөсний ялгаруулалтыг сайжруулна. Бөөрний үйл ажиллагааг дэмжинэ. Бодисын солилцоог сайжруулна. Цусны даралт, зүрх судасны хэвийн ажиллагааг хангана. Судасны ханыг бэхжүүлэх, хаван буулгах, хоолны дуршил нэмэгдүүлэх, шээс, цөс хөөх үйлчилгээтэй. Артишокийн цайг хэрэглэснээр арьсанд тэжээл өгч толигор өнгөлөг болгох ба бактерийн эсрэг үйлчилгээтэй тул нүүрэн дээр батга гарах үед уухад үр дүнтэй. Мөн хагалгааны дараа хэрэглэнэ. Чихрийн шижинтэй хүнд артишокийг цардуул орлуулагчаар хэрэглэнэ.
НАЙРЛАГА
артишок
АНХААРУУЛГА
Сэрүүн нөхцөлд нарны шууд тусгалаас хол тавих, бага насны хүүхдээс хол тавих