Спектино 2г №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Энэ бэлдмэлийг гонококкоор үүсгэгдсэн умайн хүзүүний үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл ба шулуун гэдэсний үрэвслийн үед болон тетрациклин ба пенициллин зэрэгт тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн халдварын үед хэрэглэгдэнэ. Ихэнх заг хүйтэнтэй өвчтөнүүд хламид нэгэн зэрэг халдварлагдсан байж болзошгүй тул энэ бэлдмэлээр эмчилгээ хийсний дараа тетрациклин, доксициклин эсвэл эритромицин эмчилгээг 7 хоног үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.
НАЙРЛАГА
Cпектиномицин гидрохлорид
АНХААРУУЛГА
Цөөн тохиолдолд өвчтөний тариулсан газарт хөндүүрлэх, богино хугацаанд толгой эргэх, дотор муухайрах, нойргүйдэх байдалд орж болно, хааяа анафилаксын урвал жишээ нь халуурах, тууралт гарах, гемоглобин болон гематокрит буурах, шүлтлэг фосфатазын идэвх нэмэгдэх, креатины клирэнс буурах, шээсэнд азот болон сийвэнд аминоферез тодорхойлогдож болно. Мөн зарим тохиолдолд шээсний гаралт буурч болох гаж нөлөө илэрнэ. Энэ бүтээгдэхүүн болон аминоглизидын бүлгийн анитибиотикт урьд өмнө мэдрэгшилтэй болон бөөрний эмгэгтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Энэ бүтээгдэхүүнийг судсаар тарихыг хориглоно. Тариаг өгзөгний булчингийн гадна дээд дөрвөлжинд гүн тарих хэрэгтэй. Тухайн тарих талбайдаа нэг удаад 2 гр (5 мл)-ээс ихгүй тарих ёстой. Энэ бүтээгдэхүүн болон пенициллины хооронд хэт мэдрэгшилийн солбицох урвал байхгүй. Хэрэв гаж урвал илэрвэл хүнд өвчтөнүүдэд адерналин, бөөрний дээд булчирхайн даавар эсвэл антигистаминууд хэрэглүүлж болно, мөн амьсгалын зам бөглөрсөн хэвээр байвал хүчилтөрөгчөөр амьсгалуулна. Энэ бүтээгдэхүүнийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглоно. Хөхүүл эхчүүдэд хэрэглэж болох эсэх нь тодорхойгүй. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад хөхөөр хооллохыг зогсооно.